MOH

“Эрүүл хүүхэд” аян эхэллээ

Аяны нээлт 2012 оны 3-р сарын 19 нд орон даяар нэгэн зэрэг болж, аяны үйл ажиллагаа эхэллээ. Аймаг орон нутгийн Засаг даргын тамгын газар, Эрүүл мэндийн газар болон сургууль боловсролын газруудтайгаа хамтран аяны нээлтийн үйл ажиллагааг нийслэлд болж байгаа арга хэмжээтэй адил зохион байгуулалттайгаар хийж байгаа. Нийслэлд болж байгаа “Эрүүл хүүхэд” аяны нээлтэд Монгол улсын Ерөнхий сайд С.Батболд, Эрүүл мэндийн сайд Н.Хүрэлбаатар, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаяр нар оролцож, 13.00 цагаас Эх хүүхдийн эрүүл мэндийн төв дээр, 14.00 цагаас Вербист асрамжийн төв дээр очиж үзлэгийн явцтай танилцаад 15.00 цагаас Соёлын төв өргөөнд болсон нээлтийн ёслолын ажиллагаанд оролцов.

Монгол Улсын 18 хүртэлх насны бүх хүүхдийг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулж, эрүүл мэндийн байдлыг үнэлэн эрүүлжүүлэх зорилгоор 2012 онд “Эрүүл хүүхэд” аяныг улсын хэмжээнд зохион байгуулах тухай Монгол улсын Засгийн газрын 39 тоот тогтоолыг үндэслэн Эрүүл мэндмйн сайдын 67-р тушаал гарч, аяны Ажлын хэсгийн бүрэлдхүүн чиг үүрэг, Ажлын албаны бүрэлдхүүн, чиг үүрэг  батлагдсанаар аяныг эхлүүлэх бэлтгэлийг ханган ажиллав.

“Эрүүл хүүхэд” аянд зориулсан нэмэлт линкийг ЭМЯ-ны цахим хуудсанд байршуулж, мэдээллийг тогтмол баяжуулан явж байна. Аянтай холбоотой Засгийн газрын тогтоол шийдвэр, Эрүүл мэндийн сайдын тушаал удирдамжууд, аяны төлөвлөгөө болон зохион байгуулалтын бүтэц, схем, хүүхдийн зөвлөх эмч нарын багийн бүрэлдхүүн, явцын мэдээлэл, сурталчилгааны ажлуудын талаархи бүхий л мэдээллийг эндээс үзэж танилцаж, авч ашиглаж болно.

Үндсэн цэс

Өргөдөл, гомдол

Та өгсөн өргөдөл, гомдлынхоо шийдвэрлэлтийг ЭНД дарж харна уу

ЭМЯ-ны Сургалт мэдээллийн төв

  • Тус төв нь Эрүүл мэндийн салбарт ажиллагсдын дунд зохиогдож байгаа төвлөрсөн арга хэмжээ /Сургалт, хурал, семинар, уулзалт гэх мэт/ болон бусад үйл ажиллагааг зохион байгуулахад чиглэгдэнэ. Хурлын А, Б танхимтай. Дэлгэрэнгүй...

     

Зар

Vacancy notice

Read more ...