ДЭМБ-ын Ази Номхон Далайн Баруун Эргийн Бүсийн эрүүл мэндийн технологи, лаборатори, цусны аюулгүй байдлын асуудал хариуцсан мэргэжилтэн Гаяатри Гадиок, ДЭМБ-ын зөвлөх Жане Картер нар манай улсад ирж, Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлэг, Сэлэнгэ аймгийн Мандал, Баруун хараа сумын эмнэлэг, П.Н.Шастины нэрэмжит төв эмнэлэг, ХӨСҮТ, Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн лаборатори, оношлогоо, шинжилгээ болон цус, цусан бүтээгдэхүүний аюулгүй байдалтай танилцан зөвлөмж өгч ажиллав.
























