2010 оны 5 сарын 19-ны өдөр Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын Номхон Далай Баруун Эргийн Бүсийн Захирал Др. Шин Ён Суу болон УИХ-ын Гишүүн, ЗГ-ын Гишүүн Эрүүл Мэндийн Сайд Самбуугийн Ламбаа нар Швейцар улсын Женев хотноо ДЭМБ-ын Монгол Улсын Засгийн Газартай Хамтран Ажиллах Дунд Хугацааны Стратегийн баримт бичигт гарын үсэг зурав. Энэхүү стратегийн баримт бичиг нь 2010-2015 оны хооронд Монгол Улсын засгийн газар болон ДЭМБ –ын хамтын ажиллагааг чиглүүлэх гол баримт бичиг юм. Уг баримт бичгийн хүрээнд ирэх зургаан жилд стратегийн үндсэн таван чиглэлээр хамтарч ажиллахаар боллоо. Үүнд:
· Анхан шатны эрүүл мэндийн халамж үйлчилгээгээр эрүүл мэндийн системийг бэхжүүлэх;
· Халдварт бус өвчин, гэмтэл, хүчирхийлэл болон эдгээрийг бий болгож байгаа хүчин зүйлсийг хянан тогтоох, урьдчилан сэргийлэx үйл явцыг нэмэгдүүлэх;
· Эрүүл мэндтэй холбоотой мянганы хөгжлийн зорилтуудын хэрэгжилтыг тогтворжуулах, хурдасгах;
· Дархлаажуулалтаар сэргийлж болох өвчин, халдварт өвчнийг хянахтай холбоотой эрүүл мэндийн аюулгуй байдлыг бэхжүүлэх;
· Хүрээлэн буй орчны эрүүл мэндийн менежментийг бэхжүүлэх