Home Зөвлөмж

Зөвлөмж

Хүний томуугийн А/Н1N1/v цар тахлын халдвараас хэрхэн сэргийлэх вэ?

И-мэйл Хэвлэх PDF
Хүний томуугийн А/Н1N1/v цар тахлын халдвараас хэрхэн сэргийлэх вэ?
• Ханиалгаж, халуурсан шинж илэрсэн болон өвчилсөн хүмүүстэй ойр байхаас зайлсхийх 
• Шаардлагагүй бол олон хүн цугласан газар очихгүй байх
• Гараа савантай бүлээн усаар сайтар угааж хэвших
Дэлгэрэнгүй...
 

Томуугийн А хүрээний (H1N1) вирүсийн талаархи таны асуултанд хариулья

И-мэйл Хэвлэх PDF

Томуугийн А (H1N1) вирүсээр хүн хэрхэн халдварладаг вэ?

Томуу өвчний халдвар хүнээс хүнд дамжин халдварлаж байгаагийн улмаас одоогийн энэхүү дэгдэлт хүн амын дунд тархаад байна. Халдвар авсан хүн ханиах, найтаах үед халдварлагдсан агаар дусал гар, эд зүйлсийн гадаргууд бууж, харин жин багатай жижиг хэсгүүд нь агаарт тогтон үлддэг. Бусад хүмүүс тэр агаараар амьсгалах, эсвэл халдварлагдсан гар, гадаргуутай хүрэлцсэний улмаас халдварт өртөнө. Халдвар цаашид тархахаас сэргийлж хүн ханиаж найтаах үедээ ам хамраа алчуураар дарах, гараа тогтмол угааж байх хэрэгтэй.

Сүүлд шинэчлэгдсэн ( 2009 оны 10-р сарын 28, Лхагва гариг, 01:34 ) Дэлгэрэнгүй...
   

Нийт иргэдэд

И-мэйл Хэвлэх PDF

Илрэх шинж тэмдэг:

• Бие тавгүйрхэх, халуурах, хоолой өвдөх, ханиалгах, нус гоожих, хамар битүүрэх, толгой өвдөх, булчингаар шархирч өвдөх, суулгах, бөөлжих.


Дээрх шинж тэмдэг илэрвэл та хаана хандах вэ?

• Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төвийн 455388 дугаарын утсаар зөвлөлгөө авна уу.

Томуугийн цартахлыг эрсдэл багатай даван туулахад иргэн бүр өөрсдийгөө болон гэр бүл, үр хүүхдээ хамгаалах нь зайлшгүй чухал гэдгийг гүнээ ухамсарлаж томуугаас сэргийлэх энгийн аргуудыг хэрэглэж хэвших. Үүнд:


• Гараа тогтмол сайтар савандаж угаах.


• Гэртээ  чийгтэй цэвэрлэгээ  хийж, 2 цаг тутам агааржуулалт хийх.


• Ханиаж, найтаахдаа алчуур, сальфетик хэрэглэн хогийн саванд хаях.


• Хоолой амаа давсны уусмал, царван зэргээр зайлах.


• Хэрвээ Таньд дээрх шинж, тэмдэг илэрвэл 7 хоногийн хугацаанд гэртээ байх. Гэртээ байх хугацааны ажил, сургуулийн чөлөөг харъяа өрхийн эмч олгох болно.


• Амин дэмээр баялаг, илчлэг сайтай халуун хоол хүнс витамин хэрэглэх. Ялангуяа  халуун аарц, сүү, аньс, чацарганы жүүс, сармис, сонгино хэрэглэх.


• Олон нийтийн газраар сэлгүүцэхгүй байх

Сүүлд шинэчлэгдсэн ( 2009 оны 10-р сарын 26, Даваа гариг, 06:54 )
 
Хуудас 3-с 3

Үндсэн цэс