MOH

Төв эмнэлэг, төрөлжсөн төвүүдийн эмнэлгийн тусламж үйлчилгээний хүлээгдлийн мэдээлэл 2013 оны 1 дүгээр сарын 10-ны байдлаар

Эрүүл мэндийн сайдын 2012 оны 427 тоот тушаалын дагуу төв эмнэлэг, төрөлжсөн төвүүдийн хүлээгдлийн мэдээг 2013 оны 1 дүгээр сарын 10 байдлаар нэгтгэсэн дүн.

Улсын 1 дүгээр төв эмнэлэг

Амбулаторийн үзлэгийн кабинетийн хувьд: ходоод гэдэсний кабинет 2 хоног, элэг цөсний кабинет, эрүү нүүрний мэс заслын кабинет 3 хоног, гемодиалезын төв 7-1 сар хүртэл хүлээгдэлтэй байна.

Оношилгооны кабинетын хувьд бамбай, зүрх судасны эхо 3-6 хоног, рентген, ходоодны дурангийн оношилгоо 7-14 хүртэлх хоногийн хүлээгдэлтэй байна.

Хэвтүүлэн эмчлэх тасгийн хүлээгдлийг хүснэгтээр харуулав.

Хэвтүүлэн эмчлэх тасгийн хүлээгдлийн хугацаа, хоногоор

Улсын 2 дугаар төв эмнэлэг

Амбулаторийн үзлэгийн болон оношилгооны кабинетийн хувьд хүлээгдэлгүй байна. Харин хэвтүүлэн эмчлэх дотрын 1, 2 тасагт 20 өвчтөн 1-3 хоног, 4 өвчтөн 3-6 хоногийн хүлээж байна.

Улсын 3 дугаар төв эмнэлэг

Амбулаторийн үзлэгийн кабинетийн хүлээгдлийг хүснэгтээр харуулав.

Амбулаторийн үзлэгийн кабинетийн хүлээгдлийн хугацаа, хоногоор

Оношилгооны кабинетын хувьд рентген 2 хоног, хэвлийн эхо 2-3 хоног, зүрхний эхо 3-6 хоног, зүрхний бичлэг 3 хоног, ходоодны дурангийн оношилгоо 3-6, тархи судасны доплер 3-6 хоногийн хүлээгдэлтэй байна.

Хэвтүүлэн эмчлэх тасгийн хүлээгдлийг хүснэгтээр харуулав.

Хэвтүүлэн эмчлэх тасгийн хүлээгдлийн хугацаа, хоногоор

Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв

Тус төвийн хүүхдийн клиникийн хэвтүүлэн эмчлэх тасгийн хүлээгдлийг хүснэгтээр харуулав.

Хэвтүүлэн эмчлэх тасгийн хүлээгдлийн хугацаа, хоногоор

Хавдар судлалын үндэсний төв

Амбулаторийн үзлэгийн кабинетийн хүлээгдлийг хүснэгтээр харуулав

Амбулаторийн үзлэгийн кабинетийн хүлээгдлийн хугацаа, хоногоор

Оношилгооны кабинетын хувьд рентген, ЭХО, дурангийн оношилгооны 3-6 хоногийн хүлээгдэлтэй байна. Нийт дурангийн оношилгоо хийлгэхээр 17 үйлчлүүлэгч, ЭХО хийлгэхээр 59 үйлчлүүлэгч, рентген оношилгоо хийлгэхээр 50 үйлчлүүлэгч хүлээж байна.

Гэмтэл, согог судлалын үндэсний төв

Тус төв нь цахим бүртгэл нэвтрүүлээгүй учраас амбулаторийн үзлэгийн болон оношилгооны кабинетийн хувьд хүлээгдлийн мэдээгүй ирүүлээгүй. Харин хэвтүүлэн эмчлэх насанд хүрэгчдийн гэмтэл, хүүхдийн гэмтэл, гар сарвууны тасгууд 3-6 хоногийн хүлээгдэлтэй байна.

Арьсны өвчин судлалын төв, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвүүд 2013 оны 1 дүгээр сарын 10-ны байдлаар ирүүлсэн мэдээгээр амбулаторийн үзлэгийн болон оношилгооны кабинет, хэвтүүлэн эмчлүүлэх тасгууд хүлээгдэлгүй байна.

Хяналт, шинжилгээ-үнэлгээ, дотоод аудитын газар

Үндсэн цэс

Өргөдөл, гомдол

Та өгсөн өргөдөл, гомдлынхоо шийдвэрлэлтийг ЭНД дарж харна уу

ЭМЯ-ны Сургалт мэдээллийн төв

  • Тус төв нь Эрүүл мэндийн салбарт ажиллагсдын дунд зохиогдож байгаа төвлөрсөн арга хэмжээ /Сургалт, хурал, семинар, уулзалт гэх мэт/ болон бусад үйл ажиллагааг зохион байгуулахад чиглэгдэнэ. Хурлын А, Б танхимтай. Дэлгэрэнгүй...

     

Зар

Job announcement: Secretary

Read more ...