MOH

“1111 мэдээллийн төв”-ийн ЭМЯ-нд хандсан саналыг энэ долоо хоногт хүлээн авсан байдал

Шинэчлэлийн засгийн газрын “1111 мэдээллийн төв”-д 2012 оны 11 дүгээр сарын 10-16-ны өдрүүдэд ЭМЯ-нд хандсан 60 гаруй санал ирсэнээс санал хүсэлт 33, гомдол 14, шүүмжлэл 13 байна. Санал ирүүлсэн төрөл: дуудлага-35, вэб сайт-3 , фэйсбүүк-2 , твиттер-1, мобайл-1, и-мэйл-2, биечлэн-16. Иргэдээс ирсэн энэ 7 хоногийн мэдээлэлд дараах санал, гомдол, шүүмжлэл зонхилжээ. Үүнд:

1. Өрхийн эмнэлгүүд ажиллах цагийн хуваарь баримтлахгүй, иргэдэд чанартай тусламж үйлчилгээ үзүүлэх тал дээр тааруу

2. Дүүргүүдийн яаралтай тусламжийн үйлчилгээ хүртээмж муу, үйлчлүүлэгчийн дуудлагад цаг алдан очиж байна

3. Хувийн эмнэлгүүдийн үйлчилгээний тариф өндөр байна

4. Эмийн сангуудын эмийн үнэ өндөр, эмчийн жороор болон хөнгөлттэй эмийн жагсаалтаар үйлчлэхгүй

5. Хөдөө орон нутгийн эмнэлгийн эмч нарт шинэ арга барил, мэдээлэл хомс байгаагаас үйлчлүүлэгчийн сэтгэлд нийцсэн эмчилгээ, үйлчилгээг үзүүлэх тал дээр сул байна

6. Улсын нэгдүгээр төв эмнэлэг, ЭХЭМҮТ, Дүүргийн эрүүл мэндийн нэгдэл, Яаралтай тусламжийн төв, зэрэг байгууллагад ачаалал их, ард иргэдэд хүлээгдэл үүсгэж байна

7. Эмч, эмнэлгийн ажилчдын иргэдтэй харилцах ёс зүй, харилцаа, хандлага тал дээр маш тааруу байна. /хүнд суртал/

8. Эмч нарын Эмчлэх эрхийн зөвшөөрөл буюу /лиценз/ шалгалт хэзээ авах, лиценз олголтын асуудлын талаарх гомдол их байна

9. Булган аймаг ЭМН-ийн дарга, Хоёрдугаар эмнэлэгийн чанарын менежер, Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газрын дарга болон ЭХЭМҮТ, БЗД, ХУД-ийн ЭМН, СБД-ийн долоодугаар хороо, СХД-н 7, 22 дугаар хороо, г.м эмнэлгийн эмч, эмнэлгийн ажилчид ажлын доголдол, хүнд суртал гаргаж байна.

Шийдвэрлэсэн байдал

ЭМЯ-ын 1111 төвд ирсэн санал, гомдол, шүүмжлэлийн дагуу ялгалт хийн Хяналтын картыг шинээр боловсруулан, тухайн яамны газар, хэлтэс, эрүүл мэндийн байгууллагуудад шилжүүлэн хариуг эргэн мэдэгдэн ажиллаж байна. Нийтдээ 60 саналуудаас хариулсан-16, мэдээллийн төвөөс хаасан санал-26, санал, гомдол, шүүмжлэлд хариу өгсөн байна.

Хариулсан 16 саналуудаас хариу тодруулга хүссэн, холбогдох эрүүл мэндийн байгууллагуудад мэдэгдэн хариу хүлээж байна. Бүрэн шийдэгдсэн болон хуулийн заалтыг тайлбарлан, зөвлөгөө өгч хаагдсан-26 саналууд байна. Хариулаагүй үлдсэн-18 саналыг холбогдох газар, хэлтэс, эрүүл мэндийн байгууллагуудад мэдэгдсэн болно.

 

 

 

Үндсэн цэс

Өргөдөл, гомдол

Та өгсөн өргөдөл, гомдлынхоо шийдвэрлэлтийг ЭНД дарж харна уу

ЭМЯ-ны Сургалт мэдээллийн төв

  • Тус төв нь Эрүүл мэндийн салбарт ажиллагсдын дунд зохиогдож байгаа төвлөрсөн арга хэмжээ /Сургалт, хурал, семинар, уулзалт гэх мэт/ болон бусад үйл ажиллагааг зохион байгуулахад чиглэгдэнэ. Хурлын А, Б танхимтай. Дэлгэрэнгүй...

     

Зар

Job announcement: Secretary

Read more ...