Home Төрийн захиргааны удирдлагын газар Мэдээлэл ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМАНД 2009 ОНД ИРГЭДЭЭС ИРҮҮЛСЭН ӨРГӨДӨЛ, ГОМДЛЫН ШИЙДВЭРЛЭЛТИЙН ТАЙЛАН 2010.01.

ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМАНД 2009 ОНД ИРГЭДЭЭС ИРҮҮЛСЭН ӨРГӨДӨЛ, ГОМДЛЫН ШИЙДВЭРЛЭЛТИЙН ТАЙЛАН 2010.01.

И-мэйл Хэвлэх PDF

“Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай” хууль, Засгийн газрын Иргэдийн өргөдөл, гомдлыг шийдвэрлэхтэй холбогдсон зарим арга хэмжээний тухай 67 дугаар тогтоол, 08 тоот албан даалгаварыг хэрэгжүүлэх хүрээнд иргэдээс амаар, бичгээр болон цахим сүлжээ, утсаар ирүүлсэн өргөдөл, гомдлыг хүлээн авч  хуулийн хугацаанд  шуурхай шийдвэрлэх, өргөдөл гомдлын шийдвэрлэлтэнд тавих дотоодын хяналтыг сайжруулан, хууль тогтоомжийн хэрэгжилтийг ханган ажиллаж байна.

Яамны вэб хуудас, утсаар дамжуулан иргэдэд төрийн үйлчилгээг хүргэж тэдний санал хүсэлтийг хүлээн авч байна. Эрүүл мэндийн яам нь Сайд, Дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга, газрын дарга нарын иргэд,хөдөлмөрчдийг хүлээн авч уулзах цагийн хуваарийг батлан хэрэгжүүлж байна.

Мөн Иргэдийн өргөдөл гомдлыг компьтерт албан хэрэг хөтлөлтийн тусгай программд бүртгэж байгаа бөгөөд энэ нь иргэд тус яамны вэб рүү орж өөрийн өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн байдлыг хянах боломжийг бүрдүүлж өгснөөрөө ач холбогдолтой юм..

Эрүүл мэндийн яаманд  2009 оны 12 дугаар сарын 22-ны байдлаар иргэдээс, УИХ, ЗГ, ЕТГ-аас   бичгээр 1085(99.5%), амаар 6 (0.5%), нийт 1091  өргөдөл, гомдол, санал  ирсэн байна.
Ирсэн  өргөдөл, гомдлын  буюу 1031(94.5%)-ийг хуулийн хугацаанд шийдвэрлэж, 60 (5.5%)-ийн  шийдвэрлэх хугацаа болоогүй байна.
Иргэдээс ирсэн өргөдөл гомдлын  955(87.5%)нь өргөдөл,  91(8.3%) нь гомдол,  45(4.2%)  нь санал, мэдээлэл байна.
Өргөдөлийг   агуулгаар нь ангилж үзвэл 
1.     Нийгмийн  чиглэлийн  /ажилд оруулахыг хүссэн,  гадаадад  эмчлүүлэхэд дэмжлэг үзүүлэхийг хүссэн, автомашин, тоног төхөөрөмж , эмнэлэгт хэвтэж эмчлүүлэхийг хүссэн, орон сууц хүссэн, захиргааны чөлөө хүссэн 327(30%),

2.    Мөнгөн тусламж, эмчилгээний төлбөрөөс чөлөөлж өгөх, эмчилгээний төлбөрт дэмжлэг үзүүлэх, зээл хүссэн 130(11.9%),

3.    Сургалт, төсөлд хамрагдах, шагналын асуудлаар  110 (10.1%),

4.    Эрүүл мэндийн тухай хуульд заасан тэтгэмж авахыг хүссэн 79(7.2%),

5.    Бусад асуудлаар (2 дугаар эмнэлэгээр үйлчлүүлэхийг хүссэн,  эрүүл ахуйн асуудлаар, виз гаргуулахад дэмжлэг хүссэн, гэх мэт  )  445(40.8%) тус тус эзэлж байна.


ТӨРИЙН ЗАХИРГААНЫ УДИРДЛАГЫН ГАЗАР


Сүүлд шинэчлэгдсэн ( 2010 оны 2-р сарын 04, Пүрэв гариг, 08:49 )  

Үндсэн цэс