MOH

“Цэвэр гар, эрүүл эмьдрал” өдөрлөг

“Цэвэр гар, Эрүүл амьдрал” өдөрлөгийг 2011 оны 12-р сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 24-р хорооны цогцолбор байрны хурлын зааланд амжилттай зохион байгууллаа.

 

Өдөрлөгт БЗД-ийн 24-р хорооны эмзэг бүлгийн бага болон өсвөр насны хүүхдүүд, иргэд нийт 200-аад хүмүүс оролцсон бөгөөд өрхийн эмнэлгийн эмч нар халдварт шар өвчнөөс урьдчилан сэргийлэх мэргэжлийн зөвөлгөө өгч, гарын ариун цэврийг сахин хамгаалах мэдээлэл сурталчилгааг явуулав.

Түүнчлэн өдөрлөгийн үеэр хорооны хүн ам, олон нийтийг тэгш оролцуулах, идэвхтэй дайчлах үүднээс хөгжөөнт тоглоом, асуулт хариултын богино тэмцээн зохиох зэргээр сонирхолтой арга хэлбэрийг ашиглан ухуулга сурталчилгаа явуулан, халварт шар өвчнөөс урьдчилан сэргийлэх мэдээлэл сурталчилгааны материалууд болон эрсдэлт зан үйлийг өөрчлөх мэдээлэл бүхий сурталчилгааны нийт 9 төрлийн 700 гаруй материалуудыг эмзэг бүлгийн иргэдэд түгээсэн байна.

“Улаанбаатар хотын эмзэг бүлгийн хүн амын эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулах” JFPR 9115-MON төслийн Олон нийтийг дайчлах чадавх бэхжүүлэх зөвлөх багийн хамт олон “Өрхийн эмнэлгийн эмч, ажилтнуудын харьцаа хандлагыг өөрчлөн зөвөлгөө өгөх ур чадварыг эзэмшүүлэн эмзэг бүлгийн иргэдэд үзүүлэх тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулах нь” туршилтын загвар төсөл хэрэгжүүлэгч Монголын өрхийн эмнэлгүүдийн холбоо, БЗД-ийн 24-р хороо, “Мараната” өрхийн эмнэлэгтэй хамтран зохион байгуулав. Халдварт өвчин судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлэгсдийн зонхилох хувь нь халдварт шар өвчнөөр өвчилсөн бага насны хүүхдүүд болон өсвөр үеийнхэн байна. Хамгийн ноцтой шалтгаан нь өнөөдөр нийслэлийн сургуулиуд, ялангуяа захын хороололд сургуулийн сурагчдын 84.7 хувь нь гар угаах боломж хангалтгүй байжээ.

Баянзүрх дүүргийн 24-р хороонд гепатит А буюу халдварт шар өвчний дэгдэлт элбэг байгаатай холбогдуулан зорилтот хорооны эмзэг бүлгийн иргэд, бага насны хүүхдүүд болон өсвөр үеийнхэн, залуучуудад энэ өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд гарын ариун цэврийг сайтар сахихын чухлыг ухуулан сурталчилж, таниулах нь энэхүү өдөрлөгийг өргөн хүрээнд зохион явуулах үндэслэл болжээ.

Үндсэн цэс

Өргөдөл, гомдол

Та өгсөн өргөдөл, гомдлынхоо шийдвэрлэлтийг ЭНД дарж харна уу

ЭМЯ-ны Сургалт мэдээллийн төв

  • Тус төв нь Эрүүл мэндийн салбарт ажиллагсдын дунд зохиогдож байгаа төвлөрсөн арга хэмжээ /Сургалт, хурал, семинар, уулзалт гэх мэт/ болон бусад үйл ажиллагааг зохион байгуулахад чиглэгдэнэ. Хурлын А, Б танхимтай. Дэлгэрэнгүй...

     

Зар

Ажилтан шалгаруулж авна.

Дэлгэрэнгүй ...