Томуугийн А/H1N1/ шинэ вирүсийн халдварын хөнгөн болон дунд зэргийн явцтай үеийн эмчилгээний зарчим:
• Зөв хооллох, шингэн хангалттай уух
• Цэгэн иллэг өдөрт 3-аас доошгүй удаа хийх
• Амьсгалын дасгал: өдөрт 2-оос доошгүй удаа хийх /хавсралт 1/
o өрцний, хэл залгиурын, уруул цорвойх, ханиалгах дасгал, цээжний хөдөлгөөнийг сайжруулах, тайвшруулах дасгал
• Үений далайцын идэвхитэй дасгал өдөрт 2-оос доошгүй удаа хийх
• Амьсгал гаргалтын төгсгөлд эерэг даралт үзүүлэх /Positive expiratory pressure breathing by mask/
o Амьсгал гаргах үеийн даралт 10-20 см усны баганын даралт байна
o Үйл ажиллагааны үлдэгдэл багтаамжийг нэмэгдүүлж, амьсгалын жижиг замын эсэргүүцлийг бууруулдаг
• Амьсгалыг огцом хүчтэй гаргах болон ханиалгахад альвеолын даралт ихэссэнээр цэр салс хялбархан гадагшладаг.
• Физик эмчилгээ /хавсралт 3/
Хүнд зэргийн явцтай үед дээрх эмчилгээнээс гадна
• Орны толгойг 45 хэмээр өндөрлөж хэвтүүлж, байрлалыг тогтмол солих
• Түрүүлэг нь харуулж хэвтүүлэх
o үйл ажиллагааны үлдэгдэл багтаамж нэмэгдэнэ
o өрцний хөдөлгөөн сайжирна
o зүрхний минутын эзэлхүүн нэмэгдэнэ
o вентиляци-перфузи нэмэгдэнэ
o амьсгал гаргалтын эзэлхүүн нэмэгдэнэ
o уушгинд ирэх механик даралт буурна
• Үений далайцын идэвхигүй дасгал өдөрт 2 удаа хийх
Эмнэлгээс гарсаны дараа хийгдэх сэргээн засах эмчилгээ
• Сэргээн засах болон уушгины эмчийн байнгын хяналтанд байх
• Үйл ажиллагаа, хөдөлгөөний чадвар алдагдлын зэргийг тодорхойлж, эмчилгээний төлөвлөгөө боловсруулах
• Амьсгалын дасгал тогтмол хийх
• Амьсгалын булчингийн хүч, тэсвэр хөгжүүлэх дасгал тогтмол хийх
• Биеийн булчингийн хүч, тэсвэр хөгжүүлэх дасгал тогтмол хийх
o Гүйлтийн зам
o Дугуй унах
o Алхах
o Усанд сэлэх
• Хоол эмчилгээ
• Агаар эмчилгээ
• Стресс менежмент
• Жил бүрийн улирлын томуугийн вакцинд хамрагдах
• Ажлын байрны нөхцлийг сайжруулах
Хавсралт 1
1.Өрцний амьсгалын дасгал хийх аргачлал
- өвчтөн хагас суусан байдалтай, гараа хэвлийн дээд хэсэгт тавина.
- амьсгалыг хамраар аажим, гүн авах үед хэвлий төмбийнө. Энэ үед мөр, цээжний дээд хэсгийг сулласан байдалтай байлгана.
- уушгинд байгаа бүх агаарыг гаргаж буй мэтээр уруулаа цорвойлгон амьсгал гаргуулна. Энэ үед гэдэс татагдах ёстой.
- амьсгал авалт гаргалтын харьцаа 1:3, 1:4 байна.
- дээрхи дасгалыг босоо, суугаа, явах болон шатаар өгсөх гм янз бүрийн байрлалд хийлгэж сургана.
2.Амьсгалын булчингийн хүч хөгжүүлэх дасгал хийх аргачлал
а. өрцний дасгалыг эсэргүүцэлтэй хийх
- Хэвлийн дээд хэсэгт 2-3 кг жинг тавьж, өрцний амьсгалын дасгал хийх
- Толгойг уруу харуулсан байрлалд өрцний амьсгалын дасгал хийх
б. амьсгал авалтыг эсэргүүцэлтэй хийх / Inspiratory resistance training/
- Нарийн гуурс бүхий багажийн тусламжтай амаар амьсгал авна. Багажийн диаметрыг өөрчилж болдог бөгөөд нарийсгах замаар эсэргүүцлийг нэмэгдүүлнэ
в. спирометрийн тусламжтай дасгал хийх /Incentive respiratory spirometry/
- Спирометрээр аль болох амьсгал гүн авч, гаргах байдлаар хийнэ.
3. Хэл-залгиурын амьсгалын дасгал /Glossopharyngeal breathing/
- хэд хэдэн удаа амьсгал дараалуулан авч, залгина
- 6-9 удаа амьсгал авахад 40-200 мл болдог бөгөөд амьсгал авах үеийн багтаамж нэмэгддэг.
4. Уруул цорвойх амьсгалын дасгал /Pursed-lip exercise/
- амьсгал гаргах үедээ уруулаа цорвойлгон амьсгал гаргалтыг уртасгана.
- амьсгалын тоог цөөрнө.
5. Ханиалгах дасгал
- өрцний амьсгалын дасгал хийж сурсан байна.
- амьсгалыг гүн, уртаар авхуулаад дараалуулан 2-3 удаа огцом ханиалгуулна.Энэ үед хэвлийн булчин агших ёстой. Хэрвээ ингэж чадахгүй бол өвчтөн хоёр гараараа хэвлийгээ тэврээд ханиах үед урагш бөхийн шахаж туслана эсвэл сувилагч тусална.
- өвчтөн дээш харан хэвтэх үед сувилагч гараа давхарлан аюулхайн доохно тавина. Өвчтөн аль болох амьсгал гүн аваад гаргахад сувилагч дотогшоо, дээшээ чиглэлд өрцийг дээш түлхэж өгч туслана.
6. Цээжний хөдөлгөөнийг сайжруулах дасгал
- Гар,хөл биеэс холдоход амьсгал авч, ойртоход амьсгал гаргах зарчмыг баримталж хийнэ.
- Эмгэгтэй талын уушгины эсрэг талруу амьсгал авах үед хазайж, амьсгал гаргах үед тэр талруу хазайна.
Хавсралт 2
Постурал дренаж
- уушгины аль хэсэгт шүүрэл хуримтлагдсанаас хамаарч байрлал өөр өөр байна.
- тогших, доргиох арга болон ханиалгах дасгалтай хавсруулж хэрэглэнэ
- цэр их хэмжээний цустай, хүнд хэлбэрийн уушгины хаван, зүрхний дутмагшил, цээжний гялтангийн зайд шингэн хуримтлагдсан, уушгины судасны бөглөрөл, цээжний гялтангийн хийт үрэвсэл, зүрхний хэм алдагдал, цусны даралт хэт өндөр, тархины дотоод даралт их үед хийхгүй.
- цэр ховхлох, шингэлэх эм, утлага эмчилгээтэй хавсруулан хийвэл үр дүнтэй
- эмчилгээг 1 удаад 40-45 минутаас илүү хийхгүй.
Хавсралт 3
Физик эмчилгээ
Өвчний явц, үе шат, хэлбэр, дагалдах хамшинж болон физик хүчин зүйлийг хавсарч хэрэглэх зарчмыг үндэслэн дараах эмчилгээний 1-3 төрлийг сонгон хийнэ.
• Үрэвслийн эсрэг эмчилгээ
o УВЧ цахилгаан талбай- электродыг цээжний ар, өвөр талд хөндлөн байрлалаар эсвэл далны хооронд зэрэгцээ байрлуулж /20-40Вт/, 10 минут, 5-7 удаа
o Хэт ягаан туяа-4 талбайгаар /цээжний өвөр, ар тал, 2 хажуу/ эсвэл цээжний урд, ар хэсэгт 2-3 биотунгаар /1,5-2 минут/, 5-6 удаа
o Өндөр давтамжит соронзон орон /индуктотерми/- уушгины уг хэсэгт ар нуруу талаас сулавтар бүлээн тунгаар, 15-20 минут, эсвэл бөөрний дээд булчирхайн тусгарлаар /Th10-L3/ хийнэ.
o Дециметр долгионы эмчилгээ-цацруулагчийг 2 далны хооронд байрлуулж, 10 минут, 5-10 удаа
• Электрофорез-антибиотиктой,2-5% кальци хлорид, 2-3% кали иодтой
• Утлага эмчилгээ
o Кали иодид 1-2 %
o Эуфуллин 2%
o Сальбутамол 2,5 мг; альбутерол 0,05-0,15мг/кг
o Дексаметазон 0,2мг/кг
o Адерналин 1 мг/мл /1:1000/
Утлага хийлгэснээс хойш 1 цагийн туршид хооллох, тамхи татахгүй
• Цээжний цусан хангамжийг сайжруулах эмчилгээ
o Инфра улаан туяа /соллюкс/
o Иллэг, бумба






