H1N1 шинэ вирүсийн халдвар нь цартахлын дэгдэлтийн хэмжээнд хүрээд байна.
Шинэ вирүсийн халдварын тархах зам, шинж тэмдэг нь ердийн томуутай төстэй боловч хүн ам энэ вирусийн эсрэг дархлаагүй учир богино хугацаанд өргөн тархдаг.
Шинэ томуу нь өндөр халуун, хордлого ихтэй илэрч эрсдэлтэй иргэд /нярай болон бага насны хүүхэд, жирэмсэн эмэгтэй, архаг хууч өвчтэй, ХДХВ-ийн халдвартай , сүрьеэтэй, зүрх судасны болон чихрийн шижин зэрэг өвчтэй хүмүүс/ богино хугацаанд амьсгалын хүнд дутмагшилд орж, амь насанд нь эрсдэл учруулж байна.
Томуугийн халдварын шинж илэрсэн тохиолдолд гэрээр авах арга хэмжээ
Хүний томуугийн А/Н1N1/ халдвараар өвчилсөн ихэнх хүмүүс (90 гаруй хувь нь) гэрээр эмчлэгдэж эдгэрэх боломжтой. Эдгэрсний дараа уг вирүсийн эсрэг дархлаа үүсэх тул тодорхой хугацаанд дахин өвчлөхгүй.
Хэрэв томуугийн халдвар авсан шинж (бие тавгүйрхэх, халуурах, хоолой өвдөх, ханиалгах, нусгайрах, хамар битүүрэх, толгой өвдөх, булчингаар шархирч өвдөх, бөөлжих, суулгах, тамирдах, сульдах) илэрвэл бусдад халдвар тараахаас зайлсхийх, өвчнөө хүндрүүлэхгүй байхад онцгой анхааран өрхийн эмчдээ хандах хэрэгтэй.
• Аль болох гэртээ байж сайн амрах, унтах, тайван байх
• Гараа тогтмол сайтар савандаж угаах
• Гэр, байранд чийгтэй цэвэрлэгээг өдөрт 2-оос доошгүй удаа хийж, 2 цаг тутамд агааржуулах
• Илчлэг сайтай, амин дэмээр баялаг хоол хүнс / халуун аарц, сүү, аньс, чацаргана, сармис, сонгино, шинэ ногоо/ хэрэглэх.
• Архи, тамхийг цээрлэх.
• Ханиаж, найтаах бүрт ам хамрын алчуур хэрэглэж тэр даруй устгах.
• Амны хаалтыг зөв хэрэглэх.
Гэрийн нөхцөлд дараах асаргаа, сувилгааг боломжоороо хийх нь зүйтэй. Үүнд:
• 1-2% содын уусмалыг хамрын хөндийд дусаах, хоолой, амны хөндийг өдөрт 5-6 удаа зайлах.
• Цэгэн массаж өдөрт 3-6 удаа хийх
• Гич болон шилмүүстэй халуун ваннд суух (харшилтай бол хэрэггүй)
• Халуун аарц, хярам, буцалсан ус зэргийг ахиухан уух
• Илчлэг чанартай, шөлтэй халуун хоол идэх
• Гимнастик, биеийн тамирын хөнгөн дасгал хийх, хөлрөх, дараа нь халуун бүлээн шүршүүрт орж, дулаан хувцаслах
• Витамин С (2%, 5%-ийн уусмал, шахмал, үрэл, нунтаг), аньс, чацарганы халуун бүлээн шүүс, халуун сүү уух
• Халуун бууруулах, булчин болон толгойн өвдөлт намдаах эм, биеийн дархлааг дэмжих бэлдмэлийг эмчийн заавраар уух (аспирин хэрэглэж болохгүй).
Өвчин хүндэрч буйг илтгэх шинж тэмдэг:
• 38оС-аас дээш халуурч, халуун буухгүй байх
• Амьсгаадах, амьсгал давчдах, цээж хөндүүрлэх
• Цустай цэр гарах
• Огиулах, бөөлжих, шээс ховордох
• Тамирдах, нойрмоглох
Хүний томуугийн А/Н1N1/v цар тахлын халдвараас хэрхэн сэргийлэх вэ?
• Ханиалгаж, халуурсан шинж илэрсэн болон өвчилсөн хүмүүстэй ойр байхаас зайлсхийх
• Шаардлагагүй бол олон хүн цугласан газар очихгүй байх
• Гараа савантай бүлээн усаар сайтар угааж хэвших
• Ажил амралтаа сайн зохицуулж, тэжээллэг хоол хүнс хэрэглэн, дасгал хөдөлгөөн хийх
• Өөрөө халдвар авсан буюу өвчтэй хүн асарч байгаа бол амны хаалт зөв хэрэглэх.
Тусламж авах, зөвлөгөө өгөх нээлттэй утасны жагсаалт:
1. Чингэлтэй Эрүүл мэндийн нэгдэл 70110715,70110716
2. Сонгинохайрхан Эрүүл мэндийн нэгдэл 50999810 /24 цаг/,684507
3. Сүхбаатар Эрүүл мэндийн нэгдэл 350793,350810
4. Хан-Уул Эрүүл мэндийн нэгдэл 341003
5. Баянзүрх Эрүүл мэндийн нэгдэл 70150064
6. Баянзүрх дүүргийн Хүүхдийн түргэн 70150052
7. Баянгол Эрүүл мэндийн нэгдэл 361302 /08:20-22:00/
362539 /16:20-08:20/
8. Налайх Эрүүл мэндийн нэгдэл 012323464
9. Багануур Эрүүл мэндийн нэгдэл 0121-20290,0121-103
10. Багахангай Хүн эмнэлэг 0222-222-103
11. Хан-Уул Нэгдсэн эмнэлэг 379247
12. Сонгинохайрхан Нэгдсэн эмнэлэг 681895 /09.00-22.00/
13. Баянзүрх Нэгдсэн эмнэлэг 454004
14. Сүхбаатар Нэгдсэн эмнэлэг 350948
15. Нийслэлийн Эрүүл мэндийн газар 320981
16. ЗГХА-ЭМГ 310304, 70120801
17. ХӨСҮТ- 451798, 454921, 451166, 455388, 103
Энэхүү зөвлөмжийг ДЭМБ-ын баримт бичгийг үндэслэн боловсруулав