Home Зөвлөмж Хүний томуугийн А/Н1N1/v –ийн халдварын үед гэрээр хийх зарим эмчилгээ ба халдваргүйтгэл хийх аргачилсан зөвлөмж

Хүний томуугийн А/Н1N1/v –ийн халдварын үед гэрээр хийх зарим эмчилгээ ба халдваргүйтгэл хийх аргачилсан зөвлөмж

И-мэйл Хэвлэх PDF
Цэгэн массаж хийх зөвлөмж: Томуугийн үүсгэгчийн эсрэг үйлчилгээтэй интерферон хэмээх уургийг хүний бие өөрөө үүсгэн бий болгодог. Цэгэн массаж нь таны биеийн энэ нөөц боломжийг идэвхжүүлдэг учир эмчилгээний болон урьдчилан сэргийлэх ач холбогдолтой. Биед интерферон ялгаралтыг идэвхжүүлэгч цэгүүд байдаг: Үүнд:
1-р цэг. Хөмсөгний дотор талын төгсгөл хэсэг (хос цэг) 
2-р цэг. Хамрын угалзны гадна хэсэг (хос цэг)
3-р цэг. Доод уруулын хонхор (оочийн хонхор)             
4-р цэг. Төвөнхийн 2 талд (хос цэг)
5-р цэг. Эгэмний дээд хонхор (хос цэг)
6-р цэг. Эрхий долоовор хурууны дунд (хос цэг)
7-р цэг. Чихний арын төвгөр хөхлөг ургацаг (хос цэг)
8-р цэг. Шилний хонхорын 2 талд, үсний доод захад (хос цэг) 
Цэгэн массажыг хийхдээ заасан цэгүүдэд долоовор хурууны өндгөөр нэгэн жигд дунд зэрэг хүчээр дарж, нар зөв 3 эргүүлж, нар буруу 3 эргүүлж хийнэ. Өдөрт 3-6 удаа, боломжтой бол байнга хийхэд сайн.

Цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлт  хийх зөвлөмж:
Чийгтэй, нойтон цэвэрлэгээг  өдөрт 2-оос доошгүй удаа сайтар хийх хэрэгтэй. 
Томуугийн А(H1N1) вирүс нь хлор агуулсан ариутгалын бодист амархан идэвхгүй болдог тул халдваргүйтгэлийг дараах байдлаар хийж болно.  Үүнд: тоосыг арчсаны дараа 2-5%-ийн хлорамины уусмалаар бүх талбайг сайтар арчиж халдваргүйжүүлнэ. 
Албан байгууллагад өдөрт 2-3 удаа, сургуульд хичээлийн ээлж бүрийн өмнө, нийтийн тээврийн хэрэгсэлд шугамд гарах болон эцсийн буудлаас хөдлөхийн өмнө халдваргүйтгэл хийх шаардлагатай. 
Агаарыг халдваргүйтгэх зорилгоор ариутгалын бодисоор норгосон даавуу алчуурыг дулаан үүсгэгчийн орчимд дэлгэж  тавих, задгай амтай саванд хлорамины уусмалыг хийж тавих, мананцар үүсгэн цацаж хэрэглэж болно.
Агааржуулахдаа  цонх, салхивчийг онгойлгох буюу агааржуулагч төхөөрөмжийг 2 цаг тутамд 15-20 минутаар ажиллуулж агаарыг сэлгэнэ. 
Ариун цэврийн өрөөний хана, шал, суултуур, тосгуур, хогийн савыг өдөрт 2-3 удаа, угаагуур, хаалга, шат, автобусны бариул, лифтын товчлуур зэргийг цаг тутамд халдваргүйтгэлийн уусмалаар норгосон алчуураар арчина . 
Цэвэрлэгээ үйлчилгээ хийсний дараа гараа савандаж сайн угаагаад, гар ариутгагч гель, санитол, спирттэй, глицеринтэй гэх мэтийн ариутгагч  уусмалаас алган дээр 30-40 мл орчим хийж 2 гарын бүх хэсгийг норгож, хооронд нь сайтар үрж, арчилгүй хатааж ариутгана. Мөн ариун нойтон салфетикаар гараа арчиж болно.
Албан байгууллага, гэр, байранд өргөн хэрэглэхэд тохиромжтой халдваргүйтгэлийн бодис бол төрөл бүрийн хэлбэр /уусмал, шахмал, хуурай/ - ээр  савлагдсан хлораминбөгөөд энэ нь өртөг хямд, олдоцтой, ариутгах чанар сайн, хэрэглэж сурсан зэрэг давуу талуудтай учраас байгууллага, үйлчилгээний онцлог, халдваргүйтгэх шаардлага зэрэгтээ тохируулан хэрэглэж болно

 

Үндсэн цэс