Home Зөвлөмж Томуугийн халдварын Эмнэлзүйн зөвлөх багийн зөвлөмж-5 Уламжлалт эмнэлгийн аргыг хэрэглэх тухай

Томуугийн халдварын Эмнэлзүйн зөвлөх багийн зөвлөмж-5 Уламжлалт эмнэлгийн аргыг хэрэглэх тухай

И-мэйл Хэвлэх PDF
Томуугийн А хүрээний H1N1 вирусын халдвараас урьдчилан сэргийлэхэд:

1. Мана-4, Норов-7, Лидэр-7 тангуудын аль нэгийг 100 мл усанд буюу борви, тойгны ясны шөлөнд чанаж 60-70 мл болтол буцалгаад халуун бүлээнээр нь өдөрт 1-2 удаа ууна.
 Тун: -хүүхэд 0-5 насанд 0.5 гр 
         -6-с дээш насанд 0.5-1.0 гр  
         -том хүн 1.0-1.5 гр
2. Банжингарав-15 эмийг 1.0гр -ыг буцалсан усанд найруулж өдөрт 2 удаа хоолой зайлах, уух 
3. Жамц давстай болон содын сул уусмалаар ам хоолойг өдөрт 2-3 удаа зайлахад тустай.

Мөн гэрийн нөхцөлд биеийн эсэргүүцлийг сайжруулах зорилгоор доорхи арга хэмжээг авч болно.
Өглөө болгон хөөрүүлсэн халуун сүү уух 
Чацарганы халуун шүүс болон аарцыг хэрэглэж хэвших
Сармис, сонгино, цагаан гааг хоолондоо хэрэглэх
Адууны махны шөлийг зөвхөн сэргийлэх зорилгоор хэрэглэж болно / Харин нэгэнт өвчилсөн бол сармис, адууны махны шөлийг хэрэглэхэд өвчний явцыг ужигруулна/
Хүүхдэд шингэн зүйлийг сайтар уулгах /бүлээнээр өгнө/
Цэгэн иллэгийг оройд тогтмол 10-15 минутаар хийж хэвших /дорх зааврын дагуу/                                                                                 

Улирлын чанартай томуугийн болон H1N1 вирусын хүндрэлээс сэргийлэх, эмчлэх зорилгоор хэрэглэх нь:

1. Ханиалга их байгаа үед Дарву-5, Үзэм-7  тангийн аль нэгийг  1.0 гр–ыг 100 мл усанд буцалгаж өдөрт 2 удаа уулгах
2. Хоолой сөөх, өвдөх үед Банжингарав-15, Лишь-6 эмийн аль нэгийг 1.0 гр-ыг 70.0-100.0 мл буцалсан усанд хутгаж өдөрт 2-3 удаа ууна
3. Суурь өвчинтэй бол мэргэжлийн эмчид хандаж зохих эмчилгээ заслыг хийлгэнэ.
 

Үндсэн цэс