MOH

Иргэдийн сэтгэл ханамжийн байдалтай газар дээр нь танилцаж, үнэлгээ хийнэ

9-р сарын 14-15-ны өдрүүдэд АХБ-ны Монгол Улс дахь Суурин төлөөлөгчийн газрын Захирал бөгөөд Суурин төлөөлөгч Роберт Шоэллхаммэр, нийгмийн салбар хариуцсан ажилтан Б.Туул, төслийн үнэлгээ, бодлогын олон улсын зөвлөх Майкл Руорк, ЭМЯ-ны ЭТБХЗГ-ын дарга Д.Гончигсүрэн, НЭМГ-ын Эмнэлгийн тусламж үйлчилгээний хэлтсийн дарга

Н. Цогбадрах болон албаны бусад хүмүүсийн бүрэлдэхүүнтэй баг “Улаанбаатар хотын эмзэг бүлгийн хүн амын эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулах” техник туслалцааны төслөөс хэрэгжүүлж байгаа загвар төслүүдийн явц, хэрэгжилт, үр дүн, иргэдийн сэтгэл ханамжийн байдалтай газар дээр нь танилцаж, үнэлгээ хийнэ.
Монгол Улсын засгийн газар, Азийн хөгжлийн банкны (АХБ) хооронд 2008 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр байгуулсан буцалтгүй тусламжийн хэлэлцээр, Эрүүл мэндийн сайдын Төсөл хэрэгжүүлэх нэгж /ТХН/ байгуулах тухай 2008 оны есдүгээр сарын 04-ны өдрийн 191 тоот тушаалыг үндэслэн JFPR 9115-MON: “Улаанбаатар хотын эмзэг бүлгийн хүн амын эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулах” техник туслалцааны төслийн үйл ажиллагаа албан ёсоор эхэлсэн байна.
Төсөл нь 4 жилийн хугацаанд хэрэгжих бөгөөд үүний үр дүнд Баянзүрх, Сонгино-хайрхан, Чингэлтэй 3 дүүргийн эмзэг бүлгийн 30 000 хүний хувьд images[1]эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмж ялангуяа анхан шатны түвшинд сайжирсан байхаар төлөвлөж байгаа юм. Энэ төслийн хүрээнд одоогоор 11 туршилтын загвар төсөл хэрэгжиж байна. Тухайлбал, олон нийтэд чиглэсэн асран хамгаалагч ажиллуулах төсөл, жирэмсний өмнөх болон дараах үеийн хяналт, эрүүл мэндийг дэмжигч идэвхтэн бэлтгэх, өрхийн эмнэлгийн өдрийн болон гэрийн эмчилгээ, өрхийн эмч нарын хандлагыг сайжруулах, эмзэг бүлгийн иргэдийн бичиг баримтын зөрчлийг арилгах, бичиг баримтжуулах замаар иргэний бүртгэлийн тогтолцоог хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зэрэг иргэдийн байнгын асуудал болж байдаг зүйлүүдийг нааштайгаар шийдвэрлэх, турших улмаар бодлогын өөрчлөлт оруулах саналыг дэвшүүлж буйгаараа онцлог юм.
Уг төслийг Японы ядуурлыг бууруулах сангаас санхүүжүүлсэн бөгөөд төслийн хяналт-шинжилгээ, судалгаа үнэлгээ хийх байгууллагаар Монконсалт, хөгжлийн нийгмийн ажилтаны хөтөлбөр боловсруулах байгууллагаар Японы хүүхдийг ивээх сан, Олон нийтийг дайчлах чадавх бэхжүүлэх үйлчилгээг Шинэ нийгмийн эрүүл мэнд байгууллагууд ажиллаж байна.
Туршилтын загвар төслүүдийн хэрэгжилтийн явцыг ЭМЯ, АХБ-аас тодорхой хугацаатайгаар үнэлж, дүгнэдэг бөгөөд үнэлгээний явцад гарсан санал санаачилгуудыг дор бүр нь ажил хэрэг болгон хэрэгжүүлэх учиртай. Ийнхүү төслийн явцад хяналт үнэлгээ хийж, ажил байдалтай нь дор бүрнээ танилцан зөвлөмж өгч ажиллах нь эрүүл мэндийн болон нийгмийн үйлчилгээг эмзэг бүлгийн иргэдэд бодитойгоор хүргэхэд үр дүнгээ өгөх юм.
Мэдээллийн дэлгэрэнгүйг : 462446, 320190, 99886416 утсаар лавлана уу.

 

2011 оны 09 дүгээр сарын 15

09:30 “Өрхийн эмнэлгийн гэрийн болон өдрийн эмчилгээ”, Загвар төсөл, СХД-ийн 24-р хороо, “Баянбигэр” өрхийн эмнэлэг
JFPR 9115-MON төслийн хэрэгжилтийн танилцуулга:
Michael O`Rourke, олон улсын зөвлөх
Төслийн хэрэгжилт дүүргийн түвшинд:
Ц.Болд, СХД-ийн Засаг дарга
Төслийн товч танилцуулга:
Багийн ахлагч И.Мөнгөнцэцэг
Өдрийн болон гэрийн эмчилгээтэй танилцах
Эмчлүүлэгсэдийн санал, сэтгэгдлийг сонсох Туршилтын загвар төслүүдийн хяналт-шинжилгээ, үнэлгээ:
Ж.Бямбадорж, Монконсалт ХХК, хяналт шинжилгээ, үнэлгээ хийх зөвлөх баг
10:00 “Эмзэг бүлгийн иргэдийн бичиг баримтын зөрчлийг арилгах, бичиг баримтжуулах замаар иргэний бүртгэлийн тогтолцоог хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх”, Загвар төсөл, "Зориг сан" ТББ, СХД-ийн 24-р хороо
Төслийн товч танилцуулга:
Д.Оюундарь, Гүйцэтгэх захирал
Иргэний үнэмлэх гардуулах үйл ажиллагаа:
УИХ-ын гишүүн С.Оюун
Төсөл хэрэгжсэний үр дүн:
УИХ-ын гишүүн С.Оюун
Иргэдийн сэтгэгдэл сонсох
Туршилтын загвар төслүүдийн хяналт-шинжилгээ, үнэлгээ:
Ж.Бямбадорж, Монконсалт ХХК, хяналт шинжилгээ, үнэлгээ хийх зөвлөх баг
Хөгжлийн нийгмийн ажилтны өрөөнд:
Олон нийтийг дайчлах ур чадвар нэмэгдүүлэх үйл ажиллагаа:
Ч.Оюун, багийн ахлагч
Хөгжлийн нийгмийн ажилтны хөтөлбөр:
А.Мөнхбаяр, хорооны хөгжлийн нийгмийн ажилтан
11:00 “Олон нийтэд тулгуурласан асран хамгаалагч ажиллуулах”, Загвар төсөл, СХД, 23 хорооны “Гурванжаргалхайрхан” өрхийн эмнэлэг
Төслийн товч танилцуулга:
Багийн ахлагч Б.Цэнгэлмаа
Асран хамгаалагч нартай уулзах, үйл ажиллагаатай танилцах
Гэрээр үзүүлж буй асран хамгаалах үйлчилгээтэй танилцах
Туршилтын загвар төслүүдийн хяналт-шинжилгээ, үнэлгээ:
Ж.Бямбадорж, Монконсалт ХХК, хяналт шинжилгээ, үнэлгээ хийх зөвлөх баг
ҮДИЙН ЗАВСАРЛАГА
02:30 БЗД 23-р хороо, “Өрхийн эмнэлгийн эмч, ажилтнуудын харьцаа, хандлагыг өөрчлөн, зөвлөгөө өгөх ур чадварыг эзэмшүүлэн эмзэг бүлгийн иргэдэд үзүүлэх тусламж, үйлчилгээний хүртээмжийг сайжруулах нь”, Загвар төсөл, "Монголын өрхийн эмнэлгүүдийн холбоо"
Төслийн товч танилцуулга:Багийн ахлагч Ш.Хажидмаа
Зохион байгуулж буй сургалтын үйл ажиллагаатай танилцах
16:00 Уулзалт: Д.Гончигсүрэн, ЭМЯ-ны ЭТБХЗГ-ын дарга, ТАЗ-ын дарга
Б.Туул, АХБ-ны Нийгмийн салбарын мэргэжилтэн
П.Алтанхуяг, Төслийн зохицуулагч
Michael O`Rourke, Олон улсын зөвлөх
Н.Нарангэрэл, Дотоодын зөвлөх

Үндсэн цэс

Өргөдөл, гомдол

Та өгсөн өргөдөл, гомдлынхоо шийдвэрлэлтийг ЭНД дарж харна уу

ЭМЯ-ны Сургалт мэдээллийн төв

  • Тус төв нь Эрүүл мэндийн салбарт ажиллагсдын дунд зохиогдож байгаа төвлөрсөн арга хэмжээ /Сургалт, хурал, семинар, уулзалт гэх мэт/ болон бусад үйл ажиллагааг зохион байгуулахад чиглэгдэнэ. Хурлын А, Б танхимтай. Дэлгэрэнгүй...

     

Зар

Ажилтан шалгаруулж авна.

Дэлгэрэнгүй ...