Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк (АХБ) хамтран эрүүл мэндийн салбарт хэрэгжүүлэх “Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр – 3 төсөл” (ЭМСХХ-3 төсөл) 2008 оны 3 дүгаар сарын 27-нд албан ёсоор үйл ажиллагаагаа эхэлсэн. “ЭМСХХ-3 төсөл”-ийг АХБ-ны 14 сая ам.долларын буцалтгүй тусламж, Монгол Улсын Засгийн газрын 3,6 сая ам. долларын хөрөнгөөр 2008-2013 онд хэрэгжүүлнэ.
Монгол Улсын Засгийн газар өмнө нь АХБ-ны хөнгөлөлттэй зээлээр “Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр төсөл”-ийг 1997-2003 онд хэрэгжүүлж, харин “Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр - 2 төсөл”-ийг 2004 онд эхлүүлэн 2009 онд хэрэгжүүлж дуусч байгаа билээ.
“ЭМСХХ-3 төсөл” нь Эрүүл мэндийн салбарыг 2005-2008 онд хөгжүүлэх стратегийн мастер төлөвлөгөөний хэрэгжилтэд хувь нэмэр оруулах, өмнөх хоёр хөтөлбөрийн хүрээнд эрүүл мэндийн салбарт эхлүүлсэн шинэчлэл өөрчлөлтийг үргэлжлүүлэн дэмжихэд чиглэгдэнэ.
Төслийн тодорхойлолт: Уг төсөл нь эрүүл мэндийн анхан шатны тусламж (ЭМАШТ)-нд чиглэсэн эрүүл мэндийн салбарын шинэчлэлийг цаашид тасралтгүй үргэлжлүүлэхийн тулд эрүүл мэндийн салбарын хөгжлийн хөтөлбөрийн өмнөх санаачлагуудыг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ. Төсөл нь дөрвөн үндсэн бүрэлдэхүүн хэсгээс бүрдэнэ. Үүнд (i) эрүүл мэндийн тусламж үйлчилгээг бэхжүүлэх, (ii) эрүүл мэндийн санхүүжилт, эрүүл мэндийн даатгалын тогтолцоог боловсронгуй болгох, (iii) хүний нөөцийн хөгжлийг дэмжих, (iv) салбарын чадавхийг хөгжүүлэх, удирдлагыг сайжруулах зэрэг бүрэлдэхүүн хэсэг багтана.
1. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээг бэхжүүлэх. Энэ үндсэн чиглэлийн хүрээнд өрх, сумын эмнэлгийн эрх зүйн орчин, санхүүжилтийн тогтолцоог боловсронгуй болгох, өрх, сумын эмнэлгийн хөгжлийн чиг хандлагыг тодорхойлсон загвар боловсруулан төслийн аймаг дүүргүүдэд туршиж нэвтрүүлэх, өрх, сумын эмнэлгийн бүтэц үйл ажиллагааны стандарт болон эмчилгээ, оношлогооны удирдамж, эмнэлзүйн хөтчийг шинэчлэх, эмнэлэг хоорондын уялдаа зохицуулалтыг сайжруулан, өвчтөн хүлээн авах, шилжүүлэх, лавлагаа тусламж үзүүлэх тогтолцоог боловсронгуй болгох үйл ажиллагаа хийгдэнэ. Мөн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд зориулсан мэргэжил олгох, дээшлүүлэх олон хэлбэрийн сургалт зохион байгуулагдахаас гадна төгсөлтийн дараах сургалтын тогтолцоог боловсронгуй болгоно.
Мөн энэ зорилтын хүрээнд төсөл хэрэгжихээр сонгогдсон Архангай, Говь-Алтай, Дундговь, Сүхбаатар, Төв аймагт ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалт хийгдэж аймгийн нэгдсэн эмнэлэг болон сум, өрхийн эмнэлгийг барилга байгууламж, тоног төхөөрөмжийг шинэчлэнэ. Тухайлбал:
• Нийт 11 сумын эмнэлэг, 2 өрхийн эмнэлгийг шинээр барьж, 8 сум, сум дундын эмнэлгийг засварлана.
• Сумын 37 эмнэлгийг цэвэр усны эх үүсвэртэй болгоно.
• Архангай, Говь-Алтай, Сүхбаатар аймгийн Нэгдсэн эмнэлгүүдийг засварлаж, Дундговь аймгийн Нэгдсэн эмнэлгийг өтгөтгөнө.
• Нэгдсэн эмнэлгүүдийг сумын эмнэлгүүдтэй цахим сүлжээгээр холбож эмнэлгийн зарим тоног төхөөрөмжийг шинэчлэнэ.
• Сумын 90 эмнэлэг, нийслэлийн Сонгинохайрхан, Чингэлтэй дүүргийн өрхийн 60 эмнэлгийг нэн шаардлагатай эмнэлгийн тоног төхөөрөмжөөр хангана.
Төслийн хүрээнд шинээр барихаар төлөвлөж буй сумын эмнэлгийн барилгын онцлог нь эмнэлгийн цэвэр усны эх үүсвэр, усан хангамж, бохир ус татан зайлуулах орчин үеийн систем, халаалтын тогооны шинэчлэлт зэргийг технологийн өндөр түвшинд хийх ба гадаад фасад архитектурын төлөвлөлт, дотор зохион байгуулалт, агаарын урсгал, блокжуулалт, орчны тохижилт нь сумын эмнэлгийн стандартыг ханган, эмч, эмнэлгийн ажилтнууд, үйлчлүүлэгчийн тав тухтай нөхцлийг бүрдүүлэхэд чиглэгдсэн.
2. Эрүүл мэндийн санхүүжилт, даатгалын тогтолцоог сайжруулах. Энэ зорилтын хүрээнд эрүүл мэндийн салбарын санхүүжилт, даатгалын тогтолцоог боловсронгүй болгох, тодруулбал эрүүл мэндийн салбарын санхүүжилтийн загварыг боловсруулах, эрүүл мэндийн салбарын санхүүжилтэнд нэг худалдан авагчийн тогтолцоог нэвтрүүлэх боломжийг судлан турших, эрүүл мэндийн даатгалаас санхүүжих тусламж үйлчилгээний хүрээг нэмэгдүүлэх, даатгалын хамралт болон, үр ашгийг нэмэгдүүлэх, эмнэлгийн санхүүгийн удирдлагын чадавхийг сайжруулахад дэмжлэг үзүүлэх үйл ажиллагаа хэрэгжинэ.
3. Хүний нөөцийн хөгжлийг дэмжих. Энэ үндсэн чиглэлийн хүрээнд салбарын хэмжээнд хүний нөөцийн удирдлагыг бэхжүүлэхэд чиглэгдсэн үйл ажиллагаа хэрэгжинэ. Тухайлбал, хүний нөөцийн төлөвлөлтийг боловсронгуй болгох, эмч, эмнэлгийн мэргэжилтэн мэргэжлээрээ өсөн хөгжих боломжийг нэмэгдүүлэх, эмнэлгийн мэргэжилтэн дутагдалтай байгаа аймаг, орон нутагт тэднийг ажиллуулах урамшуулал, хөшүүргийн тогтолцоог бий болгоход дэмжлэг үзүүлэх зэрэг үйл ажиллагаа тусгагдсан.
4. Салбарын хөгжил, менежментийг дэмжих. Энэ зорилтын хүрээнд эрүүл мэндийн салбарт хийгдэж байгаа өөрчлөлт шинэчлэлийг уялдуулах, төлөвлөлт, хяналт шинжилгээ, үнэлгээ, бодлого боловсруулах зэрэг салбарын удирдлагын үйл явцад салбарын хэмжээний хандлагыг нэвтрүүлэх, ЭМЯ болон Эрүүл мэндийн Газрын чадавхийг бэхжүүлэх улмаар эрүүл мэндийн салбарын Мастер төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлнэ. Мөн эрүүл мэндийн салбарт төр болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын түншлэлийг бэхжүүлэх, зохицуулалтыг боловсронгуй болгох, салбарын засаглалыг сайжруулахад дэмжлэг үзүүлнэ.
Төсөл хэрэгжих хугацаа: Төслийг 2008 - 2013 онд нийт 5 жилийн хугацаанд хэрэгжүүлнэ.
Төсөл хэрэгжүүлэх байгууллага: Эрүүл мэндийн яам (ЭМЯ)
Төслийн хөрөнгө оруулалтын төлөвлөгөө: Төслийн нийт өртөг 17,6 сая ам доллартай тэнцэнэ. Монгол улсын Засгийн газар төслийн нийт өртгийн 80% буюу 14 сая ам.долларыг буцалтгүй тусламж хэлбэрээр Азийн хөгжийн банкнаас авч, үлдсэн 20 % буюу 3,6 сая ам. долларыг Засгийн газар гаргана.
| Эх сурвалж | Нийт($ сая) | Хувь |
| Àзийн хөгжлийн банк | 14.00 | 80.0 |
| Засгийн газар | 3.6 | 20.0 |
| Нийт | 17.6 | 100.0 |
Эх сурвалж: Азийн хөгжлийн банкны тооцоо
Төслийн удирдлага, зохион байгуулалт: Төслийн удирдах хороо (ТУХ) нь төслийг хэрэгжүүлэхэд ерөнхий удирдамжаар хангах, зөвлөмж, чиглэл өгөх үүрэгтэйгээр байгуулагдана. Төслийн Удирдах хороог Эрүүл мэндийн яамны ТНБД ахлах ба бүрэлдэхүүнд нь ЭМЯ, СЯ, НХХЯ-ны ахлах мэргэжилтнүүд УНДЕГ, ЭМШУИС, төслийн аймаг, дүүрэг, Монголын өрхийн эмнэлгүүдийн холбооны төлөөллийг оруулна. Төслийн 5 аймаг, 2 дүүрэгт аймаг дүүргийн засаг даргын Тамгын газраар ахлуулсан хяналтын хэсгийг байгуулна. Төслийн аймгийн хяналтын хэсэгт аймгийн ЭМГ, аймгийн нэгдсэн эмнэлэг сумын эмнэлгийн төлөөлөл, дүүргийн хяналтын хэсэгт дүүргийн Эрүүл мэндийн нэгдэл, өрхийн эмнэлгийн төлөөлөл орно. Төслийн хяналтын хэсэг нь төслийн хэрэгжилтийн явцад хяналт тавих, шаардлагатай зохицуулалтыг орон нутгийн түвшинд хийх үүрэгтэй. Төсөл хэрэгжүүлэх нэгж (ТХН) нь төслийн зохицуулалт, өдөр тутмын үйл ажиллагааны хэрэгжилт, тэр дундаа тоног төхөөрөмж, бараа материал худалдан авах, төслийн санхүүжилтийг удирдах, төслийн хэрэгжилтэнд хяналт үнэлгээ хийх, төслийн явцын тайлан гаргах ажлыг хариуцна. Төсөл хэрэгжүүлэх нэгжийг Төслийн удирдагч удирдах ба төслийн удирдагч болон ТХН-н ажилтнуудыг АХБ-ны дүрмээр нээлттэй сонгон шалгаруулалтаар сонгон авч ажиллуулна.
Худалдан авалт: АХБ-ны хөрөнгөөр санхүүжүүлэх бараа, ажил, үйлчилгээний худалдан авалтыг гадаадын болон дотоодын нээлттэй тендер болон шууд худалдан авалтаар АХБ-ны “Худалдан авалтын журам”-ын дагуу (2007 оны нэмэлт өөрчлөлтийн дагуу) хийнэ.
Зөвлөх үйлчилгээ: Төслийн хүрээнд АХБ-ны буцалтгүй тусламжаар олон улсын 57, дотоодын 312 хүн-сарын зөвлөхийг ажиллуулна. Олон улсын болон дотоодын зөвлөхүүд нь (i) анхан шатны эрүүл мэндийн тусламж, (ii) нийгмийн эрүүл мэнд, (iii) өрхийн эмнэлэг, (iv) эрүүл мэндийн санхүүжилт, (v) эрүүл мэндийн даатгал, (vi) хүний нөөцийн удирдлага, хөгжил (vii) эрүүл мэндийн төлөвлөлт, (viii) хувийн хэвшлийн эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмж, төлөвлөлт, (ix) эмнэлгийн тоног төхөөрөмж, (x) өрхийн эмнэлгийн хууль эрхзүйн байдал, татвар, үйл ажиллагаа, (xi) веб дизайн (xii) мэдээлэл, харилцаа холбооны технологийн сүлжээ байгуулах, (xiii) жендер ба хөгжил, (xix) хяналт, шинжилгээ үнэлгээний
чиглэлээр тус тус мэргэшсэн, дадлага туршлагатай байна. Эдгээрээс эхний 9 чиглэлийн зөвлөхүүдийг олон улсын байгууллага, компаниар дамжуулан сонгож, гэрээ байгуулж авч ажиллуулна. Ингэхдээ АХБ-ны чанар, үнийг үндэслэсэн (чанар үнийн харьцаа нь 80:20) “Зөвлөх пүүс сонгон шалгаруулах журамын” дагуу сонгон шалгаруулна. Бусад зөвлөхүүдийг бие даасан зөвлөхийн хэлбэрээр АХБ-ны “Зөвлөх үйлчилгээ авч ажиллуулах журам” (2007 хийсэн нэмэлт өөрчлөлт)-ын дагуу сонгон шалгаруулж ажиллуулна.сонгон авч ажиллуулна.
Төслийн гүйцэтгэлийн хяналт үнэлгээ: ЭМЯ төслийн гүйцэтгэлийн хяналт үнэлгээний системийг (ТГХҮС) АХБ-ны шаардлага хангах хэмжээнд хийж гүйцэтгэнэ. ТГХҮС нь (i) төлөвлөсөн үйл ажиллагааны хэрэгжилтийг үнэлэх, (ii) төслийн үр нөлөөг хэмжих, (iii) ядуу иргэд, эмэгтэйчүүд, эмзэг бүлгийн иргэдэд чиглэсэн эрүүл мэнд, нийгэм, эдийн засгийн ашиг тусыг хэмжих, (iv) МХЗ болон Засгийн газрын бусад зорилтод хүрэхэд гаргасан амжилтанд хяналт шинжилгээ хийх замаар төслийн гүйцэтгэлийг үнэлж дүгнэнэ.
Санхүүгийн хөндлөнгийн хяналт: Засгийн газар ТХН-ээр дамжуулан Тусламжийн гэрээний заалт болон АХБ-ны санхүүгийн тайлан, хөндлөнгийн хяналтанд тавих стандартын дагуу АХБ-ны хүлээн зөвшөөрөх бие даасан аудитороор жил бүр хөндлөнгийн хяналт хийлгэх ажлыг хариуцна. Аудитор нь АХБ-ны хүлээн зөвшөөрөгдөх мэргэжил, туршлага, ажил үүргийн хуваарьтай байна. Тусгай дансны гүйлгээ, зардлын тайланд жил бүр хөндлөнгийн хяналт хийж тусад нь тайлан явуулна. Засгийн газар санхүүгийн жил дуусахаас 6 сарын өмнө АХБ-нд хөндлөнгийн хяналт хийсэн данс, санхүүгийн тайлан болон бусад холбогдох тайлангийн баталгаажуулсан хувийг хүргүүлнэ.
Тайлан гаргах: ТХН нь төслийн улирлын тайланг англи хэл дээр АХБ, Засгийн газарт хүргүүлнэ. Тайланд хэрэгжилтийн ерөнхий явц, тулгарсан бэрхшээл, бэрхшээлийг шийдвэрлэхэд авсан болон авахаар төлөвлөж байгаа арга хэмжээ, дараа улиралд хийх үйл ажиллагааны төлөвлөгөөндөө багтана. Төсөл дуусахаас 3 сарын өмнө ТХН АХБ-нд АХБ-ны маягтын дагуу төслийн төгсгөлийн тайланд дараах ажлыг тусган хүргүүлнэ. Үүнд: (i) буцалтгүй тусламжийн ашиглалт, үр нөлөө, (ii) төслийн гүйцэтгэл, (iii) эдийн засгийн болон нийгмийн хувьд бий болсон ашиг тус, (iv) төслийн хэрэгжилт, өртгийн задаргаа, АХБ-наас хүссэн бусад мэдээлэл багтана.
Төслийн хяналт шалгалт: АХБ, Засгийн газар хамтран төсөлд жилд 2-оос доошгүй удаа хяналт шалгалт хийнэ. Хяналт шалгалтаар бүрэлдэхүүн хэсэг бүрийн явцыг үнэлэн холбогдох асуудал, шаардлагыг тодорхойлж, яаралтай авч хэрэгжүүлэх үйл ажиллагааг тогтооно. Дунд хугацааны хяналт шалгалтыг төсөл хэрэгжүүлэх 3 дахь жилд хийнэ. Дунд хугацааны тайлан нь (i) цар хүрээ, хэрэгжүүлэх тохиролцоонд хяналт шалгалт хийх шаардлагатай өөрчлөлтийг тодорхойлох, (ii) гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлтийн дагуу төслийн хэрэгжилтийн явцыг үнэлэх, (iii) шаардлагатай тохиолдолд хэрэгжүүлэх тохиролцоонд өөрчлөлт оруулахыг санал болгоно.
Төслийн үр ашиг болон хүртэгчид: Төслөөс гарах үр дүн нь Монголын хүн амын, тэр дундаа төсөлд хамрагдсан аймаг, сум, дүүргийн иргэдийн эрүүл мэндийн байдал, амьдралын чанарт эерэг нөлөө үзүүлэх, санхүүгийн баталгаат байдлыг дээшлүүлэхэд оршино. Өрхийн эмнэлгийг бэхжүүлснээр хотын иргэд чанартай анхан шатны эмчилгээ үйлчилгээ авах, урьдчилан сэргийлэх арга хэмжээнд хамрагдах боломж нэмэгдэнэ. Сум болон өрхийн эмнэлэг нь нийт хүн амын 60% буюу бага орлоготой иргэд, эмэгтэйчүүд, хүүхдүүд, настай хүмүүст үйлчилгээ үзүүлдэг тул дэд бүтцийг хөгжүүлж, тоног төхөөрөмжөөр ханган, эрүүл мэндийн ажилчдын ур чадварыг дээшлүүлж, эрүүл мэндийн мэргэжилтнүүдийн тоог нэмэгдүүлснээр орон нутгийн эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулж, улмаар тусламж үйлчилгээ авах боломж бололцоо тааруу байдаг орон нутгийн хүн амд илүү үр өгөөжтэй байх болно.
Төслийн хүрээнд салбарын бодлого зохицуулалтыг боловсронгуй болгож, чадавхийг хөгжүүлэн, хүний нөөцийн хөгжлийг бэхжүүлснээр эрүүл мэндийн тогтолцооны үр өгөөжийг сайжруулах ба ингэснээр нийт хүн амд үр өгөөжөө хүртээнэ.
Хүлээгдэж буй үр дүн: Төслөөс гарах үр дүн нь анхан шатны эрүүл мэндийн тусламж үйлчилгээг илүү үр өгөөжтэй болгох улмаар Монголын хүн амын эрүүл мэндийн байдал, амьдралын чанарыг сайжруулахад оршино.
Төслийн хэрэгжилтийн талаар
Нэг. Төслийн удирдлага, зохион байгуулалтын талаар
1. Төсөл хэрэгжүүлэх нэгжийг байгууллаа.
Төсөл хэрэгжүүлэх нэгж нь (i) төслийн удирдагч, (ii) төлөвлөлт, хүний нөөц хариуцсан мэргэжилтэн, (iii) барилга, худалдан авах үйл ажиллагаа хариуцсан мэргэжилтэн, (iv) санхүү захиргаа хариуцсан мэргэжилтэн, (v) нарийн бичгийн дарга, (vi) жолоочоос бүрдэж байгаа ба төслийн удирдагч болон нэгжийн ажилтнуудыг АХБ-ны дүрмийн дагуу нээлттэй сонгон шалгаруулан, Төсөл хэрэгжүүлэх нэгжийг ЭМСайдын тушаалаар байгууллаа.
2. Төслийн Удирдах Хороог байгууллаа.
Төслийн Удирдах хороог анх 2008 онд ЭМС-ын тушаалаар ЭМЯ-ны ТНБД-аар ахлуулан ажиллуулж байсан бөгөөд 2009 оны 4 сард шинэчлэн байгуулсан болно. Төслийн Удирдах хороог Эрүүл мэндийн дэд Сайд Ж.Цолмон ахалж, бүрэлдэхүүнд ЭМЯ-ны газрын дарга нар, СЯ, НХХЯ-ны газрын дарга нар, ЭМГ-н дарга, УНДЕГ-ын Эрүүл мэндийн даатгалын газрын дарга, Нийслэлийн ЭМГ-н дарга, Монголын өрхийн эмнэлгүүдийн нийгэмлэгийн тэргүүн нар багтсан. Төслийн Удирдах хороо улирал бүр хуралдаж төслийн хүрээнд хийгдэх ажлын төлөвлөгөөг хэлэлцэн батлах, төслийн үйл ажиллагааг ерөнхий удирдлагаар хангах, стратегийн зөвлөмж чиглэлээр хангах үүрэгтэйгээр ажиллаж байна.
3. Төслийн гүйцэтгэлийг хянах, үнэлэх системи боловсруулж батлууллаа.
Төслийн гүйцэтгэлийг хянах, үнэлэх системи (ТГХҮС) нь (i) төлөвлөсөн үйл ажиллагааны хэрэгжилтийг үнэлэх, (ii) төслийн үр нөлөөг хэмжих, (iii) ядуу иргэд, эмэгтэйчүүд, эмзэг бүлгийн иргэдэд чиглэсэн эрүүл мэнд, нийгэм, эдийн засгийн ашиг тусыг хэмжихэд хэрэглэгдэнэ. ТГХҮС-ийн шалгуур үзүүлэлт нь нөөцийн ашиглалтыг сайжруулах, үйлчилгээ авах боломжийг нэмэгдүүлэх, үйлчилгээний чанар, үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийг дээшлүүлэх, МХЗ-т хүрэхэд гаргасан амжилтыг нэмэгдүүлэх зэрэг төслийн хэрэгжилт, шинэчлэлийн явцыг тайлагнах үндэс болно. Гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлтүүдийг 6 багц болгон боловсруулсан ба зарим нь төслийн хүрээнд хийгдэх судалгааг ашиглан гаргахаар байгаа бол зарим үзүүлэлтийг захиргаа, санхүү, болон эрүүл мэндийн статистик мэдээллийн санг ашиглан гаргахаар байгаа. ТГХҮС-ийг төсөл хэрэгжүүлэх нэгж хяналт шинжилгээ, үнэлгээгээр мэргэшсэн гадаад дотоод 2 зөвлөхийн дэмжлэгтэйгээр боловсруулж АХБ-аар хянуулан Төслийн Удирдах Хорооны даргаар батлуулан үйл ажиллагаандаа мөрдлөгө болгон ажиллаж байна.
4. Орон нутгийн зохицуулагчдыг томиллоо.
Төслийн 5 аймагт ажиллах орон нутгийн зохицуулагчдын нээлттэй сонгон шалгаруулалтаар сонгон авч ажиллуулж эхэллээ. Орон нутгийн зохицуулагчид төслийн үйл ажиллагааг орон нутагт биечлэн зохион байгуулах, гүйцэтгэлийг тайлагнах, хэрэгжилтийг хангуулах үүрэгтэй ажиллаж байна.
5. Орон нутагт төслийн хяналтын хороо байгууллаа.
Төслийн хэрэгжилтийг орон нутагт хянах, зохицуулах үүрэг бүхий Хяналтын хороог төслийн 5 аймаг (Архангай, Говь-Алтай, Дундговь, Сүхбаатар, Төв), 2 дүүрэг (Чингэлтэй, Сонгино-Хайрхан)-т Засаг даргын захирамжаар байгуулан ажиллуулж байна.
6. Ажлын хэсгүүдийг байгууллаа.
ЭМСХХ-3 төслийн баримт бичигт заасан зорилт арга хэмжээний хэрэгжилтийг ЗГ-ын Үйл ажиллагааны хөтөлбөр, Үндсэн чиглэл, ЭМЯ-ны үйл ажиллагааны төлөвлөгөөтэй уялдуулан зохицуулах зорилгоор ЭМСайдын тушаалаар зорилт тус бүрээр нийт 4 ажлын хэсгийг байгууллаа. “Эрүүл мэндийн санхүүжилт, даатгалын тогтолцоог сайжруулах” зорилтын хэрэгжилтийг удирдан зохицуулах ажлын хэсгийг Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга Н.Түмэндэмбэрэл, “Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг бэхжүүлэх” зорилтын хэрэгжилтийг удирдан зохицуулах ажлын хэсгийг Эмнэлгийн тусламжийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ш.Энхбат, “Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийн хөгжлийг дэмжих” зорилтын хэрэгжилтийг удирдан зохицуулах ажлын хэсгийг Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Б.Баярт, “Салбарын хөгжлийн бодлого, удирдлага, менежментийг дэмжих” зорилтын хэрэгжилтийг удирдан зохицуулах ажлын хэсгийг Стратегийн бодлого төлөвлөлтийн газрын дарга Б.Отгонжаргал нар удирдаж байна.
7. Зөвлөх пүүс сонгон шалгарууллаа.
Төслийн ихэнх үйл ажиллагаа нь олон улсын зөвлөх пүүсийн оролцоотой хэрэгжих бөгөөд зөвлөх пүүс сонгон шалгаруулах ажлыг ЭМСайдын тушаалаар томилсон Зөвлөх пүүс сонгон шалгаруулах хороо АХБ-ны заавар, журмын дагуу, АХБ-ны шууд хяналт дор явуулж дууслаа. Шалгаруулалтын үр дүнд ХБНГУ -ын GVG байгууллага ЭМСХХ-3 төслийн гүйцэтгэгч зөвлөх пүүсээр шалгарч, ЭМЯ-тай хамтын ажиллагааны гэрээ байгуулан 2009 оны 8-р сарын 10-наас ажлаа эхлээд байна. Хамтын ажиллагааны гэрээнд ЭМЯ-г төлөөлж Эрүүл мэндийн дэд сайд Ж.Цолмон, GVG Зөвлөх пүүсийг төлөөлж Эрүүл мэндийн төслийн ахлагч Мартин Врэдэ нар гарын үсэг зурлаа. GVG Зөвлөх пүүс нь олон улс, бүс болон үндэсний хэмжээнд танигдсан, ажлын арвин туршлагатай, гадаад (4) болон дотоодын (9) мэргэжилтнүүдээс бүрдсэн багаар ажиллаж байна.
Хоёр. Барилга, хөрөнгө оруулалтын ажлын талаар
1. Төслийн хүрээнд хийгдэх хөрөнгө оруулалтын ажлын төлөвлөгөөг боловсруулж батлууллаа.
Төслийн хүрээнд хийгдэх барилга угсралтын болон засварын ажлын төлөвлөгөөг төслийн аймаг орон нутгийн саналыг үндэслэн боловсруулж Эрүүл мэндийн сайдын тушаалаар батлууллаа.
Төслийн хүрээнд хийгдэх барилгын ажил 2009-2013 он
| Д/д | Төслийн аймгууд | Шинээр барих барилга байгууламж | Шинэчилж сайжруулах барилга байгууламж | Нийт өртөг мян.дол. | ||||
| 10 ортой сумын эмнэлэг | өрхийн эмнэлэг | сумын эмнэлгийн цэвэр усны эх үүсвэр /гүний худаг/ | аймгийн нэгдсэн эмнэлэг | сум дундын эмнэлэг | сумын эмнэлэг | |||
| 1 | Архангай | 4 | 1 | 1517.0 | ||||
| 2 | Дундговь | 2 | 1 | 6 | 1 | 1 | 1303.8 | |
| 3 | Говь-Алтай | 2 | 7 | 1 | 1 | 1 | 1374.1 | |
| 4 | Сүхбаатар | 2 | 4 | 1 | 2 | 1298.2 | ||
| 5 | Төв | 1 | 1 | 3 | 3 | 662.9 | ||
| 6 | Сонгинохайрхан, Чингэлтэй дүүргийн НЭ | сургалтын өрөөний засвар | 14.0 | |||||
| Нийт | 11 | 2 | 20 | 4 | 1 | 7 | ||
| Өртөг (мян.доллар) | 2,790.0 | 160.0 | 206.0 | 2,209.0 | 140.0 | 665.0 | 6,170.0 | |
2. Төслийн хүрээнд шинээр баригдах сумын эмнэлгийн болон өрхийн эмнэлгийн загварыг боловсруулж батлууллаа.
Төслийн хүрээнд шинээр 11 сумын эмнэлэг, 2 өрхийн эмнэлэг баригдах ба эдгээр барилгын загвар зургийг олон улсын зөвлөхийн дэмжлэгтэйгээр боловсруулж Төслийн Удирдах хороогоор хэлэлцүүлж батлууллаа. Шинээр баригдах эмнэлгүүд орчин үеийн технологийн шийдэл бүхий халаалтын зуух, дулаалга, цэвэр усны худаг, бохир ус цэвэрлэх байгууламжтай байхаар ТУХ-оос шийдвэрлэсэн болно.
Шинээр баригдах сумын эмнэлгийн барилгын загвар

3. 2009 онд хийгдэх барилга угсралт болон засварын ажлын зураг төслийг хийлгэж дууслаа.
Төслийн хүрээнд шинээр баригдах 11 сумын эмнэлгийн, 2 өрхийн эмнэлгийн барилга угсралтын ажлын зураг төсөл, мөн 4 аймгийн нэгдсэн эмнэлгийн засвар, 8 сумын эмнэлгийн их засварын ажлын зураг төсвийг хийх байгууллагыг нээлттэй сонгон шалгаруулалтаар зарлан шалгаруулан нийт 5 компанитай гэрээ байгуулан 2009 онд хийгдэх барилга угсралтын ажлын зураг төслийг хийж гүйцэтгүүлж экспертизээр үнэлүүллээ.
Сүхбаатар аймгийн Асгат, Баяндэлгэр, Дарьганга, Эрдэнэцагаан, Уулбаян, Халзан, Наран (7), Дундговь аймгийн Гурвансайхан, Баянжаргалан, Хулд, Өндөршил, Өлзийт, Цагаандэлгэр, Дэрэн, Луус, Дэлгэрцогт (9), Төв аймгийн Батсүмбэр, Баянцогт, Баян, Эрдэнэсант, Дэлгэрхаан, Алтанбулаг (6), Архангай аймгийн Хашаат, Тариат, Өндар-улаан, Хайрхан, Хотонт (5) сумдад нийт 27 цэвэр усны гүний худаг гаргах ажлын гүйцэтгэгчийг нээлттэй тендерээр сонгон шалгаруулж нийт 5 байгуулагатай гэрээ байгуулан ажиллаж байна.
5. Барилгын ажлын явц 2009 оны 8 сар.
| № | Ажлын нэр | Гэрээний дүн /төгрөг/ | Ажлын явц | |
| БАРИЛГА /шинэ, их засвар/ | ||||
| 1 | Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын эмнэлгийн барилгын угсралтын ажил | 293,027,593 | Гэрээ хийгдэж, барилгын ажил эхэлсэн | |
| 2 | Сүхбаатар аймгийн нэгдсэн эмнэлгийн барилгын их засварын ажил | 694,346,222 | Гэрээ байгуулах шатанд | |
| 3 | Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын эмнэлгийн барилгын их засварын ажил | 117,995,796 | Гэрээ байгуулах шатанд | |
| 4 | Сүхбаатар аймгийн Дарьганга сумын эмнэлгийн барилгын их засварын ажил | 119,748,700 | Гэрээ байгуулах шатанд | |
| 5 | Төв аймгийн Заамар сумын эмнэлгийн барилгын их засварын ажил | 107,000,000 | Гэрээ байгуулах шатанд | |
| 6 | Төв аймгийн Баянцогт сумын эмнэлгийн барилгын их засварын ажил | 115,908,839 | Гэрээ байгуулах шатанд | |
| 7 | Төв аймгийн Баян сумын эмнэлгийн барилгын их засварын ажил | 122,282,004 | Гэрээ байгуулах шатанд | |
| 8 | Говь-Алтай аймгийн нэгдсэн эмнэлгийн барилгын их засварын ажил | 738,800,000 | Гэрээ байгуулах шатанд | |
| 9 | Архангай аймгийн нэгдсэн эмнэлгийн барилгын их засварын ажил | 639,515,108 | Гэрээ байгуулах шатанд | |
| ЦЭВЭР УСНЫ ЭХ ҮҮСВЭР | ||||
| 10 | Сүхбаатар аймгийн Асгат, Баяндэлгэр, Дарьганга, Эрдэнэцагаан, Уулбаян, Халзан, Наран /7/ сумын эмнэлгийн цэвэр усны эх үүсвэрийн хайгуул хийх, гүний худгийн барилга угсралтын ажил | 73,330,236 | Гэрээ хийгдэж ажил эхэлсэн | |
| 11 | Дундговь аймгийн Гурвансайхан, Баянжаргалан, Хулд, Өндөршил, Өлзийт, /5/ сумын эмнэлгийн цэвэр усны эх үүсвэрийн хайгуул хийх, гүний худгийн барилга угсралтын ажил | 66,086,900 | Гэрээ хийгдэж ажил эхэлсэн | |
| 12 | Дундговь аймгийн Цагаандэлгэр, Дэрэн, Луус, Дэлгэрцогт /4/ сумын эмнэлгийн цэвэр усны эх үүсвэрийн хайгуул хийх, гүний худгийн барилга угсралтын ажил | 50,862,375 | Гэрээ хийгдэж ажил эхэлсэн | |
| 13 | Төв аймгийн Батсүмбэр, Баянцогт, Баян, Эрдэнэсант, Дэлгэрхаан, Алтанбулаг /6/ сумын эмнэлгийн цэвэр усны эх үүсвэрийн хайгуул хийх, гүний худгийн барилга угсралтын ажил | 56,384,300 | Гэрээ хийгдэж ажил эхэлсэн | |
| 14 | Архангай аймгийн Хашаат, Тариат, Өндар-улаан, Хайрхан, Хотонт /5/ сумын эмнэлгийн цэвэр усны эх үүсвэрийн хайгуул хийх, гүний худгийн барилга угсралтын ажил | 54,147,500 | Гэрээ хийгдэж ажил эхэлсэн | |
| Дүн | 3,249,435,573 | |||
Гурав. Бодлого, зөвлөмж, эрх зүйн акт боловсруулалтын талаар
1. Өрхийн эмнэлгийн эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох асуудлыг Сайдын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж шийдвэрлүүллээ
Өрхийн эмнэлэгийн хууль эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох ажлын хүрээнд 2 зөвлөх авч ажиллуулж өрхийн эмнэлгийн хууль эрх зүйн орчинд хуулийн дүн шинжилгээ хийлээ. Дүн шинжилгээгээр өрхийн эмнэлгийн эрх зүйн зохицуулалтад тулгарч буй бэрхшээл, зөрчилдөж байгаа болон давхардаж байгаа эрх зүйн акт, баримт бичгийн дэлгэрэнгүй судалгаа хийж, цаашид эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох 4 хувилбар болон хувилбар тус бүрээр холбогдох эрх зүйн баримтуудад зайлшгүй хийгдэх нэмэлт, өөрчлөлтийн саналыг 2009 оны 7 сарын 30 өдрийн Сайдын зөвлөлийн хурлаар хэлэлцүүллээ.
Сайдын зөвлөлийн хурлаар өрхийн эмнэлгийг цаашид одоогийн байгаа НӨХӨРЛӨЛ хэлбэрээр хөгжүүлэх нь зүйтэй гэж үзсэн. Төслийн зүгээс өрхийн эмнэлгийг нөхөрлөл хэлбэрээр цаашид хөгжүүлэхэд зайлшгүй хийгдвэл зохих хууль эрх зүйн зохицуулалтын зөвлөмжийг боловсруулж хүргүүллээ.
“Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр – 3 төсөл”
Төсөл хэрэгжүүлэх нэгж
Утас/факс: 329369




Гадаад харилцаа 

