Дэлхийн хүүхдийн мэс засалчдын холбоотой хамтран ЭМЯ, Монголэмимекс концерноос монголын мэс заслын салбарт тусламжийн хөтөлбөр хэрэгжүүлж эхлээд байна.
Энэ хүрээнд бүтээгдэхүүний чанараар дэлхийд тэргүүлэгч, топ үйлдвэр Швед Английн хамтарсан Astra Zeneca компанийн мэс заслын үед мэдээ алдуулах орчин үеийн өндөр идэвхитэй эмийг монголын эмнэлэгүүдэд хүлээлгэж өгөх ёслол 2009 оны дөрөвдүгээр сарын 23-ны өдөр ЭМЯ-д боллоо.
Монголэмимпекс концерн нь 1923 онд байгуулагдсан цагаасаа эхлэн өнөөг хүртэл Монгол Улсад чанарын баталгаатай эм, эмнэлэгийн хэрэгсэлээр тогтвортой, тасралтгүй, жигд, хүртээмжтэй хангах үүргийг нэр төртэй гүйцэтгэж байгаа байгууллага юм. Өнөөдөр тус компани олон улсын эмчилгээний практикт өргөн хэрэглэгдэж байгаа боловч манайд төдийлэн хэрэглэж амжаагүй байгаа, нэн шаардлагатай эмийг нэвтрүүлэх, эмчилгээ,, оношлогооны шинэ арга, аргачлалыг танилцуулах ажлыг идэвхитэй хийж гүйцэтгэж байгаагийн нэг илэрхийлэл нь энэ үйл явдал юм. Еслолын ажиллагаанд Эрүүл мэндийн сайд С.Ламбаа, дэд сайд Ж.Цолмон, Монголэмимпекс компанийн гүйцэтгэх захриал Б.Болормаа болон клиникийн төв эмнэлэнийн дарга нар оролцов.