ЭМЯ-ны Эм, эмнэлгийн хэрэгслийн хэлтэс, Эмнэлгийн тусламжийн хэлтэс, ЭМЯ-ны лабораторийн мэргэжлийн салбар зөвлөл хамтран энэ сарын 20-ны өдөр “Оношлуурын бүртгэлийн шинжээч ажиллуулах журам” сэдэвт шинжээч нарт зориулсан сургалтыг зохион байгууллаа.
Оношлуурын бүртгэлийн шинжээчид эрхийн үнэмлэхээ гардан авлаа
- 2013 оны 5-р сарын 21, Мягмар гариг, 11:44
- Хэвлэлийн төлөөлөгч
Дэлхийн өрхийн эмч нарын өдрийг тэмдэглэн өнгөрүүлэв
- 2013 оны 5-р сарын 20, Даваа гариг, 15:26
- Хэвлэлийн төлөөлөгч
Дэлхийн өрхийн эмч нарын өдрийг угтан өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, мэргэжилтнүүд иргэдэд чиглэсэн бүтээлч ажлыг зохион байгуулах, өрхийн эрүүл мэндийн төвийн үйл ажиллагааг сурталчилах зорилгоор “Эрүүл мэнд-Эрхэм баян” сэдэвт мянган эмч, иргэнийг оролцуулсан явган аялалыг Монголын өрхийн анагаах ухааны мэргэжилтнүүдийн холбоо, Эрүүл мэндийн яам, Сүхбаатар дүүргийн өрхийн эрүүл мэндийн төвүүдтэй хамтран өнгөрсөн амралтын өдрүүдэд зохион байгууллаа.
Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа тэргүүтэй төлөөлөгчид БНСУ-д ажлын айлчлал хийлээ
- 2013 оны 5-р сарын 20, Даваа гариг, 15:15
- Гадаад хамтын ажиллагааны хэлтэс
Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа тэргүүтэй төлөөлөгчид Бүгд Найрамдах Солонгос Улсад энэ сарын 14-нөөс 17-ны өдрүүдэд ажлын айлчлал хийлээ.
Бельгийн Вант Улсын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
- 2013 оны 5-р сарын 17, Баасан гариг, 10:51
- Гадаад хамтын ажиллагааны хэлтэс
Бээжин дэх Бельгийн Вант Улсын Элчин сайдын яамны Элчин зөвлөх Рик Вон Дрүгенбрөк тэргүүтэй төлөөлөгчдийг Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Хатанбаатар энэ сарын 15-ны өдөр хүлээн авч уулзлаа.
Ажлын байрны зар
- 2013 оны 5-р сарын 16, Пүрэв гариг, 13:01
- администратор

Бүгд Найрамдах Солонгос улсын Эдийн засгийн хөгжил хамтын ажиллагааны сангийн “EDCF MON-8: Үндэсний оношлогоо эмчилгээний төв байгуулах” төслийн эрх бүхий хорооноос уг төслийн шаардлагад нийцэх санхүү, захиргааны ажилтны ажлын байрыг зарлаж байна.
Эрүүл мэндийн улсын албаны дэргэдэх гамшгийн нөөц бүрдүүлэлтэнд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийлээ
- 2013 оны 5-р сарын 16, Пүрэв гариг, 09:23
- администратор
Дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалж сүүлийн үед ган, зуд, түймэр, үер шинэ болон сэргэж буй халдварт өвчний дэгдэлт, газар хөдлөлт, зэрэг гамшиг ихээр гарч байгаа тул гамшгийн үеийн бэлэн байдлыг хангах, эрсдлийг бууруулах зорилгоор Эрүүл мэндийн улсын албаны дэргэдэх гамшгийн нөөц бүрдүүлэх үйл ажиллагаанд хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний дүнг 2013 оны 5 дугаар 9-ны өдрийн ЭМЯ-ны Удирдлагын зөвлөлийн хурлаар хэлэлцлээ.
Санхүүгийн аудит
- 2013 оны 5-р сарын 16, Пүрэв гариг, 09:15
- администратор
Бусад мэдээллүүд...
- Эрүүл мэндийн байгууллагын магадлан итгэмжлэх зөвлөл хуралдав
- “Эрүүл мэндийн ажилтны хариуцлагын даатгалын тухай” хуулийн төсөл боловсруулах ажлын хэсэг хуралдав
- Анагаах ухааны сургууль төгсөгчидтэй уулзалт хийнэ
- Уламжлалт эмийн бүртгэлийн шинжээч нар сургалтад хамрагдав
- “Үндэсний түргэн тусламжийн сүлжээ” үндэсний хөтөлбөрийн дунд хугацааны үнэлгээ хийж гүйцэтгэлээ






























