МУ-ын ЗГ-ын гишүүн, ЭМ-ийн сайд С.Ламбаагийн урилгаар ДЭМБ-ын Номхон Далайн Баруун Эргийн Бүсийн Захирал Доктор Шин Ён-суу 2010 оны 7-р сарын 8-12-ны өдрүүдэд Монголд албан айлчилал хийх гэж байна. Энэхүү айлчлалын хүрээнд ДЭМБ ба Монгол Улсын Засгийн Газар хоорондын харилцан хамтын ажиллагааг бэхжүүлэх болон хөдөө орон нутагт анхан шатны эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулах талаар хэлэлцэх бөгөөд мөн 2010-оны 5-р сарын 17-22-ны өдрүүдэд Женев хотноо болсон ДЭМБ-ын 63-р Чуулга уулзалтын үеэр харилцан гарын үсэг зурсан ДЭМБ-ын Монгол Улсын Засгийн Газартай хамтран ажиллах дунд хугацааны (2010-2015) стратегийг албан ёсоор хүлээн авах ёслолын ажиллагааг зохион байгуулах зэрэг олон ажил хийгдэхээр төлөвлөгдөж байгаа болно.
























