MOH

ЭРХЭМ ЗОРИЛГО

Шударга өрсөлдөөн, сонголтонд суурилсан, аюулгүй, чанартай эрүүл мэндийн оношилгоо, эмчилгээ, үйлчилгээ авах боломжийг иргэн бүрт олгох олон улсын стандартад нийцсэн нөхцлийг бүрдүүлэх явдал мөн.

Цэцэрлэгийн эрхлэгч, эмч нар “Хүүхдийн хоол тэжээл-эрүүл мэнд” сургалтад оролцлоо

“Хүүхдийн хоол тэжээл-Эрүүл мэнд” сургалтыг ЭМЯ-наас “Хүнс хангамж” Нийслэлийн өмчит үйлдвэрийн газартай хамтран 2014 оны 5 дугаар сарын 23-ны өдөр зохион байгууллаа. Тус сургалтад Сонгино хайрхан дүүргийн нийт 38 цэцэрлэгийн эмч, эрхлэгч нар оролцов.

Дэлгэрэнгүй...

Дэлхийн эрүүл мэндийн ассамблей үргэлжилж байна

Швейцарийн Холбооны Улсын Женев хотноо чуулж байга Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын 67 дугаар ассамблейн А хорооны хурлаар өчигдөр халдварт бус өвчний урьдчилан сэргийлэлт, хяналт, вируст гепатитын халдвараас урьдчилан сэргийлэх, хянах зэрэг асуудлыг хэлэлцэж, зарим тогтоолын төслийг баталлаа. Дээрх хуралдаанд ЭМЯ-ны ХШҮДАГ-ын дарга С.Төгсдэлгэр оролцож, хэлэлцсэн асуудлуудаар Монгол Улсын Засгийн Газрын байр суурийг илэрхийлж, тодорхой саналуудыг дэвшүүлэв.

Дэлгэрэнгүй...

Дэлхийн эрүүл мэндийн ассамблей үргэлжилж байна

Швейцарийн Холбооны Улсын Женев хотноо чуулж байга Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын 67 дугаар ассамблейн А хорооны хурлаар өчигдөр дэлхийн дархлаажуулалтын үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцэв. Хэлэлцүүлэгт ЭМЯ-ны ХШҮДАГ-ын дарга Др. С.Төгсдэлгэр оролцож, Монгол Улсын Засгийн Газрын байр суурийг илэрхийлж, тодорхой саналуудыг дэвшүүлэв.

Дэлгэрэнгүй...

Биоаюулгүй байдал, биохамгааллын чиглэлээр сургагч багш нар бэлтгэгдлээ

ЗӨСҮТ-ийн гадаад хамтын ажиллагааны хүрээнд 2013 онд Казахстан улсын М.Айкимбаевын нэрэмжит зоонозын ба хөл хориот өвчний эрдэм шинжилгээний төвтэй тохиролцсоны дагуу 6 эмч, мэргэжилтэнг “Төв Азийн орнууд ба Казахстанд биологийн эрсдлийг бууруулах зорилгоор биоаюулгүй байдал, биохамгааллын чиглэлээр сургагч багш бэлтгэх сургалт”-нд хамрууллаа. 

Дэлгэрэнгүй...

“Эрүүл мэндийн үзүүлэлт-2013” номын танилцуулах уулзалт боллоо

Эрүүл мэндийн хөгжлийн төвийн Тогтолцооны судалгаа, статистикийн хэлтсээс жил бүр эрүүл мэндийн үндсэн үзүүлэлтүүдийг олон улсын аргачлалын дагуу тооцон, дүгнэлт хийж эмхэтгэл хэлбэрээр гаргадаг. Мэдээлэл хэрэглэгчдэд танилцуулах, түгээх, нотолгоонд суурилсан шийдвэр гаргалтыг дэмжих зорилгоор “Эрүүл мэндийн үзүүлэлт” 2013 оны номын танилцуулах уулзалтыг 2014 оны 5 дугаар сарын 21-ний өдөр зохион байгууллаа.

Дэлгэрэнгүй...

Монгол Улс НҮБ-ын чухал тогтоолын төслийг батлалцав

НҮБ-ын Хүний эрхийн зөвлөл (ХЭЗ)-ийн ээлжит 24 дүгээр чуулганаар 5 хүртлэх насны хүүхдийн эндэгдлийг бууруулах болон хүний эрхийн асуудлаар Хүний эрхийн зөвлөлийн 22/32 дугаар тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулахаар Ирланд Улс 2013 онд тогтоолын төсөл санаачилсан ба энэ асуудлыг Монгол Улс судлан үзсэний үндсэн дээр хүүхдийн эндэгдлийг бууруулах Мянганы хөгжлийн зорилтын биелэлтийг эрчимжүүлэхэд чиглэсэн, бусад салбарын оролцоог нэмэгдүүлэх, ялангуяа хүний эрхэд тулгуурласан арга зүйн удирдамж боловсруулан хэрэгжүүлэх үйл ажиллагааг сайшаан дэмжиж, ХЭЗ-ийн 22/32 дугаар тогтоолд зарим нэмэлт оруулах тогтоолын төсөлд хамтран зохиогчоор оролцохоор шийдвэрлэсэн билээ.

Дэлгэрэнгүй...

Өвчлөл, нас баралтын тэргүүлэх шалтгаануудын нэг осол гэмтлээс шалтгаалсан өвчлөл болж байна

Осол гэмтлээс урьдчилан сэргийлэх салбар дундын уулзалт-хэлэлцүүлэг боллоо.

Дэлгэрэнгүй...

Сургалт, дадлага зохион байгууллаа

Зоонозын Өвчин Судлалын Үндэсний Төв “Биотерроризмын үед террорист үйлдлийн сөрөг тусгай ажиллагааны шуурхай штабыг зохион байгуулах нь” сэдэвт сургалт дадлагыг амжилттай зохион байгууллаа.

Дэлгэрэнгүй...

Үндсэн цэс

Өргөдөл, гомдол

Та өгсөн өргөдөл, гомдлынхоо шийдвэрлэлтийг ЭНД дарж харна уу

Талархал

Шинэчлэлийн Засгийн газар 1111 төвд ирсэн талархлыг ЭНДЭЭС үзнэ үү

Нэвтрэх хэсэг



ЭМЯ-ны Сургалт мэдээллийн төв

  • Тус төв нь Эрүүл мэндийн салбарт ажиллагсдын дунд зохиогдож байгаа төвлөрсөн арга хэмжээ /Сургалт, хурал, семинар, уулзалт гэх мэт/ болон бусад үйл ажиллагааг зохион байгуулахад чиглэгдэнэ. Хурлын А, Б танхимтай. Дэлгэрэнгүй...

     

Зар

Vacancy notice

Read more ...