2. Эрүүл мэндийн салбарт олгодог зөвшөөрөл түүнтэй холбоотой эрх зүйн актыг хянах ажил хийгдэж байна.

.

Халдварт өвчнөөс эрт сэрэмжлүүлж хариу арга хэмжээ авах хэрэгтэй байна

И-мэйл Хэвлэх PDF

Дэлхий дахинд болон зарим бүс нутагт шинээр сэргэж буй халдваруудын талаар хийгдсэн судалгааны ажлын чухал мэдээлэл бүхий 30 гаруй сонирхолтой илтгэлийг “Шинээр сэргэж буй халдварт өвчин” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний 3-р симпозиум дээр гадаад улс орнуудын болон монголын эрдэмтэд судлаачид тавилаа. Гуравдахь жилдээ уламжлал болон зохиогдож байгаа энэхүү олон улсын хурлаар дамжуулан салбарын мэргэжилтнүүд харилцан туршлага солилцож, хамтын ажиллагаагаа өргөжүүлсээр байна. Тухайлбал, ХӨСҮТ, БГХӨСҮТ, МЭЭШХ зэрэг байгууллагаас 20 гаруй эмч мэргэжилтнүүд АНУ-д урт богино хугацаагаар мэдлэг мэргэжлээ дээшлүүлэх сургалтанд оролцож, манай улсад судалгаа шинжилгээний хэд хэдэн жижиг төслүүд хэрэгжиж байгаагийн зэрэгцээ АНУ-ын эрдэмтэд Монголд ажиллаж судалгаа шинжилгээний ажлын шинэ арга барил, шинэлэг технологийг нэвтрүүлж байна.

Дэлгэрэнгүй...
 

Хүүхдийг эхийн сүүгээр хооллолтыг дэмжих дэлхийн 7 хоног

И-мэйл Хэвлэх PDF

Монгол Улс 1992 оноос Хүүхдийг эхийн сүүгээр хооллолтыг дэмжих бодлого”-ыгхэрэгжүүлж ирсэн бөгөөд  Хүүхдийн эрхийн конвенци, Инносентийн тунхаглал, НҮБ-ын Хүүхдийн Сангийн удаа дараагийн чуулганы шийдвэр, Эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүний олон улсын хуулийн заалтуудыг  биелүүлэхэд чиглэсэн олон үйл ажиллагааг өөрийн оронд нэвтрүүлж байгаа юм.
Жил бүрийн 8 дугаар сарын эхний долоо хоног буюу 1-7-ны өдрүүдэд хүүхдийг эхийн сүүгээр хооллолтыг дэмжих арга хэмжээг дэлхий нийтээрээ тэмдэглэн өнгөрүүлдэг сайхан уламжлалтай билээ.

Дэлгэрэнгүй...
 

ЭМ-ийн сайд Архангай аймагт ажиллаж байна

И-мэйл Хэвлэх PDF

Эрүүл мэндийн сайд С.Ламбаа Архангай аймгийн Цэцэрлэг, Эрдэнэмандал, Хайрхан, Батцэнгэл сумдад ажиллаж байна. Сайд Цэцэрлэг сумын Мухархужиртын рашаан төст булагт амарч байгаа амрагчид болон нутгийн малчин иргэдтэй уулзалт хийж санал хүсэлтийг нь сонсож, газар дээрхи нөхцөл байдалтай биечлэн танилцлаа. Мухархужиртад жил бүр 1000 орчим хүн ирж рашаан ууж, шаварт орж, биеэ эмчилж сувилдаг байна. Харин нутгийн удирдлагын зүгээс энэ газрыг хамгаалах, хөгжүүлэх ажил хийдэггүй, зохицуулалт хийх талаар ямар ч арга хэмжээ авдаггүй аж.

Дэлгэрэнгүй...
 
Хуудас 134-с 9

Манай зочид

mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
mod_vvisit_counterӨнөөдөр7
mod_vvisit_counterӨчигдөр559
mod_vvisit_counterЭнэ 7 хоногт2961
mod_vvisit_counterЭнэ сард5540
mod_vvisit_counterБүгд353714
Манайд 12 зочид онлайн

Баннер

"Эрүүл мэндийн салбарын Хөгжил хөтөлбөр" төсөл

Үндсэн цэс

ЭМЯ-ны Сургалт мэдээллийн төв

  • Тус төв нь  Эрүүл мэндийн салбарт ажиллагсдын дунд зохиогдож байгаа төвлөрсөн арга хэмжээ /Сургалт, хурал, семинар, уулзалт гэх мэт/ болон бусад  үйл ажиллагааг зохион байгуулахад  чиглэгдэнэ.  Хурлын А, Б танхимтай.  Дэлгэрэнгүй...