Цахим эрүүл мэндийг хөгжүүлэх стратеги, түүнийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө Эрүүл мэндийн сайдын 2009 оны 450 тоот тушаалаар батлагдаж, дэд бүтцийг хөгжүүлэх, байгууллага хоорондын өндөр хурдны цахим сүлжээг аймгийн нэгдсэн эмнэлэг хүртэл өргөтгөж салбарын нэгдсэн сүлжээ байгуулах ажлыг эхлүүлсэн юм. Энэ хүрээнд 21 аймгийг ЭМЯ-тай өндөр хурдны сүлжээгээр холбоход шаардагдах 210 сая төгрөг, компьютер, техник хэрэгсэл болон телемедициний тоног төхөөрөмжөөр хангахад 700 сая төгрөгийг улсын төсөвт суулгаж, ЭМЯ-ны харьяа эмнэлэг, төвүүд, аймгийн эрүүл мэндийн газар, нэгдсэн эмнэлгүүдэд Эрүүл мэндийн сайдын 2010 оны 205 тоот тушаалаар 500 компьютер, сүлжээний тоног төхөөрөмжийн хуваарилан олгож байгаа юм.























